“Playtime 2012” наадам хоёр өдрийн турш хотын стрессээс хол, задгай
агаарт хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэхээр бэлдээд
байна. Тус наадам энэ жилийнхээ сүлд дууг тодруулжээ. Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд оролцох хамтлагуудын бүртгэл өнөөдрөөс дуусгавар болж байна.
“Playtime 2012” наадам хоёр өдрийн турш хотын стрессээс хол, задгай агаарт хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэхээр бэлдээд байна. Тус наадам энэ жилийнхээ сүлд дууг тодруулжээ. Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд оролцох хамтлагуудын бүртгэл өнөөдрөөс дуусгавар болж байна.
Хамтлагуудыг шалгаруулах тоглолт өнөөдөр 17.00 цагт C1 телевизийн студид болох юм. Харин наадмын зочин хамтлагаар Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон билээ. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан билээ.
Ц.Болор





















































