Тэмцээн явагдах Донг Шин стадтионы тайз бэлэн болсон учир өнгөрсөн даваа
гаригаас эхлэн тайзны алхаа болон нэгдсэн журмаар үзүүлэх урлагийн
үзүүлбэр, ээлж дарааллаа зөв зохион байгуулах бэлтгэлээ хийж эхэлжээ.
Өвөр монголын Ордос хотноо энэ жилийн хамгийн сайхан бүсгүйг тодруулах “Дэлхийн Мисс 2012” тэмцээнд оролцохоор 120 орноос гоо бүсгүйчүүл хуран чуулаад байгаа билээ. Тэд өөрсдийн хувийн бэлтгэлээ болон нэгдүгээр шатны шалгаруулалт болох урлагийн үзүүлбэрээ дор бүрнээ бэлтгээд тун завгүй байгаа. Тэмцээн явагдах Донг Шин стадтионы тайз бэлэн болсон учир өнгөрсөн даваа гаригаас эхлэн тайзны алхаа болон нэгдсэн журмаар үзүүлэх урлагийн үзүүлбэр, ээлж дарааллаа зөв зохион байгуулах бэлтгэлээ хийж эхэлжээ. 120 хүнийг нэгэн зэрэг зохион байгуулна гэдэг амаргүй ажил. Хэдийгээр өндөр нам бараг ялгаагүй шахуу бүсгүйчүүд байгаа ч орны нэрсийн дараалал, зөв цэгцтэй цувран гарах гэх мэтчилэн нарийн зохион байгуулаллтай байх ёстой. Зөвхөн мисүүд сургуулилт хийгээд зогсохгүй бүх төрлийн тайз гэрэл чимэглэлийнйн тохируулга, үзэгчид, шүүгчдийн байрлал, ханан дэлгэц бүхий телевизоруудыг зөв гаарт байрлуулах зэрэг нарийн чимхлүүр ажил хийгдэж байна.
Э. Мөнх


























































