
Өнөө өглөө 100 гаруй тамирчид Олимпийн уриа бүхий чигмэглэл, уриатай гоёмсог хувцаснуудыг өмч “London 2012”-ыг камерийн өмнө сурталчиллаа. Үзэгчид, наадам зохион байгуулагчдын анхаарлыг төвд байгаа спортын алдартай тамирчид Олимп сурталчилах уг арга хэмжээнд хамгийн том хийгээд этгээд загвартай нүдний шил, өнгө өнгийн хиймэл үс болон бусад акссисуаруудыг ашиглан хамгийн сонирхоотой байдлаар зургаа авхуулах юм. Уралдаанд оролцсон зургуудыг Олимпийн хотхонын Twitter, Tumbltr цонхуудад байршуулан олны хүртээл болгох гэнэ. Зөвхөн хувцас сургалчилхаас гадна баг болон хамтарч зохиомжит зурагаар оролцж болно гэв. Энэхүү арга хэмжээ наадам эхлэхээс хэдэн цагийн өмнө дуусч үзэгчид саналаа өгөн шилдэг нь шалгарна.
Олимпийн хотхоны менежир Алекс Хют хэлэхдээ “Энэ мэт үзэгчид тамирчдаа хөгжөөсөн олон уралдаан тэмцээнийг хотхонд зохион байгуулна” гэлээ.
Э.Мөнх





















































