Загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэн өнөөдөр амаржиж охинтой болжээ. Топ модель бүсгүй олны танил эхчүүд амарждаг "Гурван гал" эмнэлэгт нярайлсан байан. Сүүлийн мэдээгээр эх, охин хоёрын бие тун сайн байгаа гэв. Охины аавыг Ганбаяр гэдэг, уул уурхайн компаний захирал гэснээс өөр тодорхой мэдээлэлгүй, нууцлаг байдаг билээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж явсан мисс, загвар өмсөгч Б.Гантогоо мөн тус эмнэлэгт нярайлсан байна. Ийнхүү Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог топ модель хоёр дахь охиноо өлгийдөж авлаа. Харин Д.Пүрэвсүрэнгийн том охин М.Мөнхжин "American School of Ulaanbaatar” дунд сургуульд сурдаг билээ.





















































