Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлынхаа хэн нэгэнтэй учир ургуулах зурхай

2012-7-30
0
ЖИРГЭХ
247b8f93152e7fdcbigАжлынхаа хэн нэгэнтэй учир ургуулах зурхай
    247b8f93152e7fdcbig
    Бид амьдралынхаа нилээд хэсгийг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас хамт ажилладаг хүмүүстээ сэтгэл татагдах явдал цөөнгүй тохиолддог нь нууц биш. Зарим нэгний хувьд хүнтэй танилцах цорын ганц газар ажлын байр нь байх нь ч бий. Хэн нэг нь өөртэйгөө ижил сонирхолтой хүнээ анзаарч, зарим нь нэг төсөл дээр цуг ажиллах явцдаа бие биетэйгээ ойртон дотносдог. Өөр нэг нийтлэг хэлбэр нь томоохон байгууллагад ажилладаг бол хонгилд ч юмуу хамт олны арга хэмжээн дээр хааяа тааралдаад нэг нэгнээ илүү сайн мэдэхийг мөрөөдөж явдаг. Ажил дээрээ романтик харилцаа эхлүүлэх шалтаг олон ч хэнийг хараад зүрх чинь илүү догдолж байгааг мэдрэх нь чухал. Таалагддаг, танилцаж дотносохыг хүсдэг түүнийхээ анхаарлыг өөртөө хэрхэн татах вэ? Үүнд дараах зурхай танд хэрэг болно.

Хонь
Эрэгтэй:Хамт олноороо тэмдэглэж буй баярын арга хэмжээ, үдэшлэгний үеэр өөрийнх нь ажлын амжилтыг шагшин бахдах байдлаар түүний анхаарлыг татах боломжийг бүү алд. Эрэгтэй Хонинууд эзлэн түрэмгийлэгчид байх нь элбэг тул дараа нь өөрөө түрүүлж битгий утасдаарай.
Эмэгтэй: Ажил төрлийн уралдаан тэмцээн дээр түүнийг өрсөлдөгчөө ялахад нь тусал, хамт олны арга хэмжээний үеэр зөвхөн түүнийг анхаарч халамжил. Эмэгтэй Хонинууд өрсөлдөгчдийг тэвчдэггүй.

Үхэр
Эрэгтэй: Эл ордны эрчүүд аажмаар бий болсон харилцааг эрхэмлэдэг учраас яарах хэрэггүй. Тэд амттай хоолонд дуртай учир нэг биш удаа таныг тохилог кафед хоолонд урих болно.
Эмэгтэй: Эмэгтэй Үхрүүд элбэг хангалуун байдалд дуртай. Ямар нэг ашигтай гэрээ, төсөл дээр хамтран ажиллах нь таныг түүнтэй дотнососход туслана. Хоолойных нь өнгө хичнээн сайхан энхрий болохыг бахдаж шагших мөчийг бүү алд.

Ихэр
Эрэгтэй: Ихрийн ордны эрчүүдийг өөртөө татах арга нь түүнд хэрэгтэй мэдээлэл өгөх юмуу ашигтай хүмүүстэй холбоо тогтооход нь туслах явдал.
Эмэгтэй: Эмэгтэй Ихрүүд мөнхөд шинэ сэргэг, сонин содон зүйлсийг эрж хайж байдаг. Тиймээс олон хүн цугласан, үйл явдал өрнөсөн газар тантай цагийг өнгөрөөхдөө дуртай байх болно.

Мэлхий
Эрэгтэй: Эл ордны эрчүүд нарийн, тооцоотой, илүү мөнгө зарлагадах дургүй. Тиймээс аливаа зүйлийг зардал хэмнэж хийх арга санал болгосноор түүний анхаарлыг нь татаж, сайшаагдах болно.
Эмэгтэй: Эмэгтэй Мэлхийнүүдийг амттай хоолонд дуртайг нь ашиглан өөртөө татаж болно. Хамт олны арга хэмжээний үеэр ч юмуу түүнийг ямар нэг амттанаар дайл. Гэхдээ хэтэрхий өвөрмөц биш уламжлалт идээ ундаа сонгоорой.
daramt
Арслан
Эрэгтэй: Хамт олны баярын арга хэмжээний үеэр түүнийг дуртай дуугаа хамт дуулахыг санал болгоорой. Дараа нь та хоёр караокены байнгын үйлчлүүлэгчид болохыг үгүйсгэхгүй.
Эмэгтэй: Эл ордны эмэгтэйчүүд шүтэн бишрэгчээсээ гоёмсог баглаа цэцэг авах дуртай. Гэхдээ сэтгэлээ илчлэхээ бүү яар, эхлээд бага зэрэг сээтэгнэхэд гэмгүй.

Охин
Эрэгтэй: Эд бол алтан гартай хүмүүс. Компьютертээ ямар нэг программ суулгах ч юмуу, эвдэрч гэмтсэн зүйлсээ засаж өгөхийг түүнээс гуйж анхаарлыг нь өөртөө татах боломж гарга.
Эмэгтэй: Тэд ажил хэрэгч, хөдөлмөрч хүмүүс. Итгээд өөрт нь хандвал тайлан бичихэд чинь юм уу ажил хэргийн талаарх зөвлөгөөгөөр дуртайяа туслах болно.

Жинлүүр
Эрэгтэй: Жинлүүрийн эрчүүд сайхан бус зүйлийг анзаарахдаа гаргуун, тиймээс ажлынхаа өрөөний гоо зүй, тохижилтонд санаа тавиарай. Хэрвээ танилууд биш бол дээд зэрэглэлийн тансаг үдэшлэгт урих нь түүнтэй харьцах шалтаг болж болох юм.
Эмэгтэй: Тэд хамт олны арга хэмжээг зохион байгуулах үеэр өөрийн тань гаргасан идэвх зүтгэлийг зүй ёсоор үнэлэх болно. Сайхан хөгжмийн аянд бүжигт урьснаар харилцааг улам ч дотно болгоно.
love_romance
Хилэнц
Эрэгтэй: Хилэнцийн эрчүүд төрөлхийн сэтгэл судлаачид байдгаас эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлж чаддаг. Хэрвээ та хамт олныхоо дундаас дээрх салбарт мэдлэгтэй гэдгээрээ ялгарч чадвал та хоёрын яриа таарах нь тэр.
Эмэгтэй: Хилэнцийн эмэгтэйчүүд нууцлаг зүйлд дуртай. Өөрийнхөө сайн гэдгийг яаран илчлэлгүй, удаан хугацааны туршид сэмхэн сээтэн хаяснаар түүнийг сонирхлыг өөртөө татна. Эхний ээлжинд хайраа илчилсэн нэргүй захиа өгөөд үз.

Нум
Эрэгтэй: Тэд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд их анхаардаг тул мэргэжил дээшлүүлэх дамжаанд байнга хамрагддаг. Болж өгвөл түүнтэй цуг нэг группэд орж суралцангаа цаашид хэрхэн улам өсөж хөгжихөө харилцан ярилцаж дотнос.
Эмэгтэй: Нумын эмэгтэйчүүд бренд эд зүйлс, хувцсыг илүүд үздэг. Хэрвээ түүний анхаарлыг татахыг хүсвэл үнэтэй брендийн костюм өмсөж хэвшихээс аргагүй. Бас цаг, зангиагаа тохируулахаа мартав.

Матар
Эрэгтэй: Хамгийн гол нь хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Танилцах шалтаг чинь нилээд нухацтай, удаан хугацааны туршид ойр дотно байхаар тооцоологдсон байх ёстой. Нэр хүндтэй хүмүүсийн зөвлөгөөг дага.
Эмэгтэй: Эмэгтэй Матруудын ажлын ойг тэмдэглэх баяр нь түүнтэй ойртон танилцах сайхан шалтаг болно. Түүний ололт амжилтыг үнэлж явдгаа хэлж, туршлагаасаа хуваалцангаа яриа өдөө. Романтик биш байж мэдэх ч найдвартай арга шүү.

Хумх
Эрэгтэй: Харь орноос авчирсан ер бусын сахиус эрэгтэй Хумхынхны анхаарлыг татаж болох юм. Тэрээр өөрөө түрүүлж анзааран, хаагуур аялаад ирснийг чинь сонирхож мэдэх юм.
Эмэгтэй: Сайн бодож боловсруулсан магтаалын үгээр түүний анхаарлыг татахыг хичээ. Хамт олны албан бус үдэшлэг зохиож түүндээ урих нь холбоогоо гүнзгийрүүлэхэд туслана.

Загас
Эрэгтэй: Энэ ордынхны уран сэтгэмжийг өдөөхөд санаатай болон санамсаргүй уулзалтуудын нууцлаг уур амьсгал, битүүлэг дохио, энхрий зөөлөн харц тус болно. Эхний алхмыг бүсгүй та өөрөө хийнэ гэдэгт бэлтгэлтэй бай.
Эмэгтэй: Өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ түүнд харуул. Тор савтай зүйлсийг нь юмуу овор ихтэй, хүнд бичиг баримтыг нь өрөөнд нь хүргэж өгөхөд тусла. Ингэхдээ сэтгэл санаа нь ямаршуу байгааг сонирхоод үзээрэй.
Д.Ундрах 24tsag.mn



0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    6 цаг 57 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    7 цаг 4 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    7 цаг 12 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    8 цаг 26 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    8 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    8 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК