ОХУ нефть бүтээгдэхүүний татвараа маргаашаас есөн хувиар бууруулж, 369.3
ам.доллар байсныг нь 336.6 ам.доллар болгохоор шийдвэрлэсэн байна.
ОХУ нефть бүтээгдэхүүний татвараа маргаашаас есөн хувиар бууруулж, 369.3 ам.доллар байсныг нь 336.6 ам.доллар болгохоор шийдвэрлэсэн байна.Дорнод Сибирийн орд газрууд, Каспий дахь "ЛУКОЙЛ"-ын хоёр ордын экпортын болон Тазпром"-ын нэг ордын экспортын татвар наймдугаар сараас 148.4 ам.доллар болно.
Шингэн, өтгөн нефть бүтээгдэхүүний экспортын татвар нь ирэх сарын 1-нээс тонн нь 222.1 ам.доллар болох юм. Харин бензиний татварыг нефтийн 90 хувьд барихаар тооцоолж, наймдугаар сард тонн нь 332.4 ам.доллараас 302.9 ам доллар болж буурах юм байна.
Ц.Болор





















































