Амьд хөгжмийн “A-Sound” хамтлагийнхан энэ сарын 25-нд “UB Palace”-ийн “Open air”-т “Зуун наст” тоглолтоо хийх гэж байна.
Амьд хөгжмийн “A-Sound” хамтлагийнхан энэ сарын 25-нд “UB Palace”-ийн “Open air”-т “Зуун наст” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод тус хамтлагийн хоёр цомогт багтсан хит дуунууд эгшиглэх бөгөөд тасалбарын хувьд 5000, 10000 төгрөг гэсэн сонголттой аж. Харин VIP зэрэглэлд зориулан 100 мянган төгрөгийн үнэтэй тасалбар борлуулах гэнэ. Тоглолтын тасалбар энэ сарын 10-наас эхлэн худалдаанд гарах юм байна.Сонирхуулахад, тус хамтлагийнхан ирэх арваннэгдүгээр сард дахин бие даасан тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байгаа аж. Тус тоглолтоо гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа ч шинэ уран бүтээлээ хүргэхээр төлөвлөөд байгаа сурагтай.
Ц.Болор





















































