Лондонгийн олимпийн жүдо бөхийн дэвжээнээ зодоглосон манай тамирчин дөрөв дэх барилдаанаа Солонгосын Хи Тае Вантай хийсэн. Барилдааны үеэр манай тамирчин илт давуу байдалтай байсан ч өмнө нь өвдгөндөө авсан гэмтэл сэдэр¬ч барилдаанаа үргэлжлүүлэхэд хүнд болсон. Гэсэн ч олимпийн аварга маань өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялсны дараах энэ кадр Лондон 2012 наадмын шилдэг 100 кадрын нэгээр шалгарчээ.Б.Золбоо





















































