Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Гунма мужийн зочдыг хүлээн авч уулзлаа

2012-8-06
0
ЖИРГЭХ
Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай оронд айлчилж байгаа Япон Улсын Гунма мужийн захирагч Осава Маса Аки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
    3001Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай оронд айлчилж байгаа Япон Улсын Гунма мужийн захирагч Осава Маса Аки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Осава Маса Аки цаг  зав багатай  байгаа ч тус мужийн төлөөлөгчдийг  хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад  талархалтай байгаагаа илэрхийлээд төрийн өндөр дээд,  нэр хүндтэй  албанд томилогдсонд нь  баяр хүргэ УИХ-ын дарга З.Энхболдыг УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хамт Гунма мужид айлчилж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байсанд баяртай байгаагаа мужийн захирагч илэрхийлээд, түүний айлчлалаас хойш тус мужийн захиргаа бусад орнуудтай харилцах харилцаагаа улам өргөжүүлэх бодолтой болсноо онцлов. Япон Улсын Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүн асан ноён Үэно Косэй гуайг Гунма мужийн төлөөлөгчдийг тэргүүлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад  айлчлах үеэр Өвөрхангай аймагт хамтдаа явж тус аймгийг Гунма мужтай ах дүү аймаг болгох асуудлыг ярьж, энэ дагуу хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцож байсныг УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр дурслаа.  Дараа нь  тэрбээр  энэ оны гуравдугаар сард Япон Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Гунма мужид зочлох явцдаа  Өвөрхангай аймаг, Гунма мужийг ах дүү болгох зорилго тавьж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн байхдаа түүний санаачилж байсан асуудал  энэхүү айлчлалын хүрээнд   бодит биеллээ олж байгаад талууд баяртай байгаагаа дурдаж байв.
      Гунма муж нь Япон Улсын хамгийн олон халуун рашаантай бөгөөд автомашин, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбар, гар урлалын  жижиг үйлдвэрлэл өндөр хөгжсөн мужид ордог байна. Ялангуяа анагаах ухааны мэсгүйгээр эмчилдэг технологийг ашиглаж хорт хавдрыг анагаах чиглэлээр ихээхэн үр дүнд хүрч байгаа Японы гурван мужийн нэг нь юм. Түүнчлэн Гунмагийн их сургуульд Монголоос 29 оюутан суралцдаг аж. 2008 оноос өмнө хөдөө аж ахуйн чиглэлээр Монголоос дадлагажигч хүлээн авч жилд 4-5 хүнийг хөдөө аж ахуйн коллежид суралцуулдаг тогтолцоотой байсныг мужийн захирагч Осава Маса Аки танилцуулаад энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж ажиллах болно гэлээ. Мөн анагаахын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
      УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Япон Улсын анагаахын салбарт дөнгөж дэлгэрч байгаа шинэ технологийг Монголын эрүүл мэндийн салбарт ашиглах нь монголчуудад ихээхэн ач тустай юм. Иймээс Засгийн газар бүрдэж, Эрүүл мэндийн шинэ сайд томилогдсоны дараа энэ асуудлыг судалж танилцах чиглэл өгөх болно гэлээ. Мөн манайд хуульч, эдийн засагчдыг ихээр бэлтгэдэг. Харин хөдөө аж ахуй болон улс оронд зайлшгүй хэрэгтэй байгаа бусад салбарт ажиллах хүчнийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Аймаг, мужийн хамтын ажиллагааны хүрээнд буцаж ирээд ажиллуулах ажлын байртай, аймагтаа хэрэг болохоор мэргэжлээр суралцах, бизнес эрхлэх зорилго, тэмүүлэлтэй залуучуудыг шалгаруулж явуулах нь  хоёр талын хамтын ажиллагаанд бодит ажил болно гэж үзэж байна. Ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр дадлагажигч авдаг байсан уламжлалаа үргэлжлүүлэх нь чухал байна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужиртын рашааныг түшиглэн жуулчдыг татахад Япондоо алдартай Гунма мужийн арга туршлага ач холбогдолтойг дурдлаа.
       Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, албаны бусад хүн оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    5 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    5 цаг 36 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    5 цаг 43 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    6 цаг 58 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    7 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    7 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК