-Бурхан талийгаач нарыг хvлээн авч байв. Нөхцөгсөд их олон байлаа. Гэнэт
нэг эр гvйн орж ирээд эргэн тойрноо харснаа буцаад гvйгээд гарч одов.
Энэ явдал хэд хэдэн удаа давтагдав. Бурхан гайхаж: -Энэ одоо хэн юм бэ
гэхэд-Өө энэ сэхээний тасгийн нэг л юм шиг байна гэв.
******************************************************
-Бурхан талийгаач нарыг хvлээн авч байв. Нөхцөгсөд их олон байлаа. Гэнэт нэг эр гvйн орж ирээд эргэн тойрноо харснаа буцаад гvйгээд гарч одов. Энэ явдал хэд хэдэн удаа давтагдав. Бурхан гайхаж: -Энэ одоо хэн юм бэ гэхэд-Өө энэ сэхээний тасгийн нэг л юм шиг байна гэв.
******************************************************
-Эмч ээ, хvн яагаад халзан болдгийг шинжлэх ухаан тогтоосон уу? -Тогтоосоон, зарим хvний vс нь унаад, дахин ургахгvй байгаагаас л халзан болоод байгаа юм.
******************************************************
Эмчээс найз нь асуужээ:
-Чи яагаад орж ирсэн хvн болгоноос єглєє юу идсэнийг нь асуудаг юм бэ?
-Төлбөрийн чадварыг нь тодорхойлдог юмаа.
******************************************************
-Би таныг ямар сувилалд явуулахаа сайн шийдэж чадахгvй л байна. Ерөөсөө архинаас л болоод байна л даа.
-Эмч ээ, тэгвэл би таныг эрvvл болохоор ирье дээ.
******************************************************
-Таны даралт өндөр, зvрх шигдээстэй, уушиг хатгаатай, бөөр дутагдалд орсон байна даа. Уучлаарай, та хэдэн настай билээ?
- 25-тай.
-Бас оюун ухаан жаахан сааталтай болж дээ, таныг энд 55-тай гэж бичсэн байна шvv дээ.
******************************************************
-Та өнөөдрөөс эхлээд архи, тамхи, хvvхэн гурвыг vvрд мартах хэрэгтэй.
-Эмч ээ, би чинь эр хvн, тэгээд одоо юу хийж болох болж байна?
-Сахлаа хусч байж болно.
******************************************************
-Эмч ээ, англиар зvvдлээд байх юм, гэтэл би англи хэл мэдэхгvй, яахав? -Англи хэл vз л дээ.
Сарын дараа өвчтөн малийтал инээсээр орж ирэхэд эмч:
-За яасан, англи хэл сураад зvvдээ ойлгодог болчихоо юу?
-Vгvй дээ, би орчуулагчтай хамт унтдаг болчихсон.
******************************************************
-Эмч ээ, хvний сэтгэл санаа чухам хаахнаа байдаг юм бэ?
-Яг тэнд гэж шинжлэх ухаан өнєөөдөр хараахан хэлж чадаагvй байна, миний хувийн ажиглалтаар бол давсаг хавьцаа байдаг болов уу, бие засчахлаар л сэтгэл санаа хөнгөрөөд явчихдаг шvv дээ.
-Энэ хавьд эмч байна уу, туслаарай! хэмээн нэгэн зорчигчийн дуу хадахад хажуугийн купенд явсан нэгэн эр “Би эмч байна” гэсээр сандран ортол нэгэн эмэгтэй:
-Эмч ээ, зургаан vсгээс бvрдсэн хоолойны өвчнийг юу гэдэг юм бэ? гэжээ.
******************************************************
Эмч амьсгал хурааж буй євчтєнийг бага ч болов тайтгаруулах санаатай:
-Даралт чинь хэвийн болчихож, зvрх уушиг зvгээр байна, халуун алга гэхэд өвчтөн муухан инээмсэглэж:
-Ашгvй дээ, элдэв өвчнөөсөө салж аваад нvд анивал аштай юу даа.
******************************************************
Эмч:
-Тамхи татдаг уу?
-Vгvй
-Архи уудаг уу?
-Vгvй
-Авгай, хvvхэн эргvvлдэг vv?
-За яахав, чи их баяр баясгалантай байна аа.





















































