Холливудын од Женнифер Энистон Netflix студийн бүтээж байгаа улс төр, инээдмийн цуврал кинонд АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж тоглохдоо эмэгтэй хүнтэй гэрлэх гэнэ. Америкийн тэргүүн хатагтайн дүрд, энэ цувралын зохиолын нөхөр Стеф Аллинтай хамтран бичиж байгаа Тиг Нотаро тоглох юм байна.
Бэлгийн уламжлалт биш харьцааг үзүүлэх “Тэргүүн хатагтай” нэртэй энэ цуврал ийнхүү америкийн лесби эмэгтэй ерөнхийлөгч нь хүчирхэг байж, түүний гэргийн тухай гарч “Аугаа их эмэгтэйчүүдийн ард өөр нэг аугаа эмэгтэй байдаг” гэдгийг харуулах гэнэ. Инээдмийн цуврал хэдийнээс дэлгэцэнд гарахыг дурдаагүй байна хэмээн Variety хэвлэлд бичжээ.
Сэтгэгдэл (1)