ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүрийн хавар уламжлал болон зохиогддог Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно гэж зохион байгуулах хорооны хэвлэлийн алба мэдээлжээ. Энэ сарын 24-ний өдөр болох нээх ёслолд ОХУ-ын Засгийн газрын шадар сайд, Сангийн сайд Антон Силуанов, Төв африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Фостин Аршанж Туадера, БНХАУ-ын даргын орлогч Ван Цишань, Кубын Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч Рикардо Кабрисас Руис нар оролцох юм байна.
Харин АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Хантсман “Орос-АНУ” гэдэг чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна хэмээн Петербургский дневник мэдээлжээ.