2013 оны судалгаагаар дэлхий дээр олборлосон нийт алтны нөөц 180 мянган тоннд хүрсэн байна. Үүнээс 10 жилийн өмнө буюу 2003 онд алтны нийт нөөцийг 150,4 мянган тонн гэж Gold Field Mineral Services тооцжээ.
Үүнээс улс орнуудын төв банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудад 31,6 мянган тонн алт хадгалагдаж байгаа бол 79 мянган тонн алтыг ээмэг бөгжнөөс авхуулаад хөшөө дурсгал, зэв зэвсэг мэтийн гоёл чимэглэлийн зүйл хийсэн байдаг гэнэ.
Харин электрон тоногдлолын үйлдвэрлэл, хиймэл шүдэнд 17 мянган тонн алт хэрэглэсэн байдаг юм байна.
Дэлхийн улс орон, санхүүгийн байгууллагуудын 2018 оны алтны нөөцийг Дэлхийн Алтны зөвлөл / World Gold Council / ингэж гаргажээ. Топ 30 улс орон, байгууллага.
1. АНУ – 8133.5 тонн
2. Герман – 3372.2 тонн
3. Олон улсын валютын сан – 2814.0 тонн
4. Итали – 2451.8 тонн
5. Франц – 2436.0 тонн
6. ОХУ – 1890.8 тонн
7. Хятад – 1842.6 тонн
8. Швейцарь – 1040.0 тонн
9. Япон – 765.2 тонн
10. Голланд – 612.5 тонн
11. Турк – 591.0 тонн
12. Энэтхэг – 558.1 тонн
13. Европын Төв банк – 504.8 тонн
14. Тайван – 423.6 тонн
15. Португал – 382.5 тонн
16. Саудын Араб – 322.9 тонн
17. Их Британия – 310.3 тонн
18. Казахстан – 310.1 тонн
19. Ливан – 286.8 тонн
20. Испани – 281.6 тонн
21. Австри – 280.0 тонн
22. Бельги – 227.4 тонн
23. Филиппин – 196.4 тонн
24. Алжир – 173.6 тонн
25. Венесуэл – 162.2 тонн
26. Таиланд – 154.0 тонн
27. Сингапур – 127.4 тонн
28. Швед – 125.7 тонн
29. ӨАБНУ – 125.3 тонн
30. Мексик – 120.2 тонн