Казахстаны Костанай мужид Английн иргэд зам тээврийн осолд оржээ.
Казахстаны Костанай мужид Английн иргэд зам тээврийн осолд оржээ. 49 настай Чарьлз Николасын барьж явсан “Пежо” жийп урсгал сөрж "Toyota Surf"-тэй мөргөлджээ. Kazakhstan Today агентлагийн мэдээлснээр англичууд нь Монголын хүүхдүүдэд тоглоом бэлэглэхээр явж байсан шашны номлогчид бололтой. -Осолд өртсөн гадаадын иргэд бүгд хамгаалах бүсээр даруулсан байсан учраас гэмтэл аваагүй. Нөгөө машиныг жолоодож явсан, Умард Казахстаны 22 настай жолооч эмэгтэйг Костанай мужийн эмнэлэгт хүргэсэн гэж замын цагдаагийнхан мэдээлжээ.
Монголын хүүхдүүдэд тоглоом хандивлах гэж явсан англичуудын машин дахин ашиглах боломжгүй болтлоо гэмтсэн тул тэд бэлгээ Казахстаны “Дельфин” хүүхэд асрах газрын багачуудад бэлэглэхээр болжээ.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (1)