Маргааш өглөө 06.00 цагт Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварыг нээнэ.
Маргааш өглөө 06.00 цагт Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварыг нээнэ. Байгалийн түүхийн музейн урд уулзвараас хойшхи 260 метр замыг өнгөрсөн долдугаар сарын 27-ноос хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн юм. Энэ хэсэгт авто замын шинэчлэлтээс гадна дулааны шугам шинэчлэх болон цахилгаан холбооны шугам засч, борооны ус зайлуулах хоолойн ажил хийж байгаа юм.
Ц.Болор





















































