Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ авна

2012-8-13
0
ЖИРГЭХ
 Сэлбийн хос гүүр, Сансарын тунелийн зүүн уулзвар гээд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд чухал нөлөөтэй хэд хэдэн газруудад зам, засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа.
    1208120002 Сэлбийн хос гүүр, Сансарын тунелийн зүүн уулзвар гээд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд чухал нөлөөтэй хэд хэдэн газруудад зам, засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Оюутнууд амарчихсан, иргэд хөдөө гадааг зорьдог ид амралтын үе боловч нийслэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй, иргэдийг бухимдуулж байгаа. Энэ байдлыг газар дээр нь үзэж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох үүднээс хотын шинэхэн дарга холбогдох албаныхантай газар дээр нь явж танилцлаа.

    Нийслэлийн авто замын төвийн хэсгийн ачааллыг нуруундаа үүрдэг Сүхбаатарын гудамж буюу Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар болон үүнтэй холбогдсон нийт 2 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажил хуваарийн дагуу хийгдэж байна. 215 метр шугам сүлжээг солих ажилд багагүй хугацааг зарцуулсан хэдий ч маргааш гол чиглэлийн замын урсгалыг нээнэ гэдгээ тус ажлыг гүйцэтгэж буй Наранбулаг компанийнхан хотын даргад танилцууллаа.

        Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд ихээхэн нөлөө үзүүлж буй Сэлбийн хос гүүрний тулгуур багануудыг хүчитгэх ажил ид хийгдэж байна. Анх өмнөд хөршийн барилгачид барьсан гүүрний хажуугаар сүүлд нь манайхан тавьсан 56 метр урт энэ хос гүүрийг буулгаж, тулгуур баганыг хүчитгэн, зорчих хэсгийг өргөтгөн шинэчлэх юм. Нэг талдаа хоёр эгнээ бүхий зорчих хэсэгтэй байсан бол гурван эгнээ болгох ба явган хүний зорчих хэсгийг ч нилээд өргөтгөнө. Өмнө нь Майхан толгойн гүүр болон Бороогийн хүнд даацны гүүрний барилгын ажлыг гүйцэтгэсэн “Мотор сервис” ХХК их засварын ажлыг гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компанийнхны мэдээлснээр есдүгээр сарын 07 гэхэд эхний гүүрийг ашиглалтад оруулах ба12 дугаар сарын 15 гэхэд энэхүү гүүрний их засвар бүрэн дуусах юм байна.

    Улаанбаатар хотын 3 дахь гүүрэн гарц болох, Их тойруу, Сансарын тунелийн зүүн уулзварын нүхэн гарцны ажлыг өмнө нь Ионсей эмнэлэгийн арын замд нүхэн гарц барьж байсан “Хотын зам” хэмээх туршлагатай компани энэ ажлыг гүйцэтгэж байна. Таван метр гүн, 23 метрийн өргөнтэй, дөрвөн тийш гарц бүхий энэхүү байгууламж нь дотроо 6 метрийн өргөнтэй явган замтай, үйлчилгээний төвүүдтэй байх юм. Цэвэр, бохир усны болон шилэн кабелийн шугамыг өөрчлөх гээд нилээд ажил ихтэй энэхүү нүхэн гарцын эхний ээлжийн ажил есдүгээр сарын 01 гэхэд дуусч автозамын явах хэсгийг ашиглалтад оруулах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдалд багагүй нөлөөтэй нүхэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
   
    Улаанбаатар хотын замын хөдөлөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачууллыг бууруулахад чухал нөлөөтэй эдгээр ажлуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа хэдий ч одоогоор санхүүжилт нь ороогүй байна. Эдгээр асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж, Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн учир санхүүжилтын асуудал ойрын үед шийдэгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажил гүйцэтгэгч нарт хэллээ. Мөн маргааш холбогдох албаныхныг цуглуулж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хуралдах ба мягмар гаригт Нийслэлийн Иргэний танхимын анхны хэлэлцүүлгийг энэ сэдвээр хийж, замын хөдөлгөөний ачааллыг буруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөж буйгаа ч хотын дарга дуулгасан юм. Мөн хариуцсан ажлуудаа чанартай хийж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг онцлохын зэрэгцээ хэн ямар ажлыг гүйцэтгэж, хэзээ хүлээлгэн өгөх талаарх мэдээллийг ил болгож, барилга, засварын ажлын талбайг эмх цэгцтэй болгож, иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр зам, замын барилга байгууламжийн нийт 19 төсөл буюу 58,52 км авто зам, 135,2 у/м төмөр бетон гүүр, 2 уулзвар, төмөр зам доогуурх 1 нүхэн гарцын өргөтгөл шинэчлэлт барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар дөрвөн газарт замын ажил бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн ба зургаан замын барилгын ажил 20-90 хувьтай байна.

      Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гээд хаа сайгүй бэлтгэлээ базааж буй энэ үед хотын дарга боловсролын байгууллагуудаас төлөөлөл болгож Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг, 61 дүгээр сургуулийн бэлтгэлийг шалгалаа. 43 дугаар цэцэрлэг бол Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 75 ортой хоёр цэцэрлэгийн нэг. Оршин суугаа хүн амтай нь харьцуулбал дахиад 280 ортой гурван цэцэрлэг шаардлагатай. Ачаалал ихтэй тус цэцэрлэгийн барилгын насжилт дууссан учир ирэх жил буулгаж, шинээр барихаар төлөвлөгджээ. Тиймээс барилгад засварын ажил хийхгүй, харин 120 метр газарт цэвэр усны шугам татах шаардлагатай байгаа юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 61 дүгээр сургуулийн хувьд чанар сайтай баригдсан учир ямар нэгэн засвар хийгдэхгүй, харин дулааны шугамаа хос болгож солих шаардлагатай байгаа хотын даргад дуулгасан. ЖАЙКА  байгууллагаас нийслэлд барьж өгсөн анхны сургуулиудын нэг учир спорт заалгүй баригдсан бөгөөд шинээр заал барих тендер нь зарлагджээ. Хотын дарга эдгээр сургууль, цэцэрлэгийн засварт шаардлагатай зардлуудыг газар дээр нь шийдвэрлэж, санхүүжилт олгохоор боллоо.

    Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 110 сургууль, 180 цэцэрлэгээс 55 цэцэрлэг, 46 сургуульд 105 багц их засварын ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 ажил бүрэн дуусч, 23 ажил 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт заал, 14 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэг зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баридаж буй зургаан шинэ барилгын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй 52 дугаар сургууль, Амгалан цогцолборын өргөтгөлийн барилгууд ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн Хужир булан болон 361-ийн гарамын шинэ сургуулийн барилгыг 11 дүгээр сар гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Эх сурвалж: ulaanbaatar.mn

           
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    4 цаг 23 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    4 цаг 30 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    4 цаг 37 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    5 цаг 52 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    6 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    6 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    23 цаг 54 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК