Өнөөдөр ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр байгуулагдах эвслийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-ын даргад танилцуулна. Шинэ Засгийн газрыг нийт 16 яам, 19 сайдтай байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ төслийн талаар өнөөдөр 10 цагт УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд хуралдаж, хэлэлцэх аж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эвслийн Засгийн газар нь дараах яамдуутай байхаар хуулийн төсөлд оруулжээ. Үүнд:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам





















































