УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнөөдөр 10 цагт хуралдахаар болжээ. Өчигдөр шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьсан болон өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулахтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцэх бололтой гэж эх сурвалж мэдээллээ. 




















































