Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинээр байгуулагдах эвслийн Засгийн газрын бүтцийг УИХ-ын дарга З.Энхболдод танилцууллаа. Нийт 16 яам, 19 сайд, 16 дэд сайдтай байхаар төлөвлөсөн уг хуулийн төслийг өчигдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөн өргөн барьсан. Тиймээс шинэ Засгийн газрын бүтэц болон гишүүдийн талаар удахгүй чуулганаар хэлэлцэх бололтой.Шинэ Засгийн газар дараах яамдуудтай байна.
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам





















































