Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт өргөн мэдүүлээд байгаа. Энэ хуулийн төсөлд 16 яам, 19 сайдтай байхаар төлөвлөсөн. Харин хэн хэн сайд болохоор нэр нь зоогдсон нь эхнээсээ тодорч байна. Өмнө нь "Шударга ёс" эвсэл 4-5 сайдын суудал авч, ИЗНН болон бие даагч гишүүдийн зөвлөл тус бүр нэг яамд хүнээ томилно хэмээн яригдаж байсан. Тэгвэл сүүлийн мэдээллээр 19 сайдын суудлаас 4 нь "Шударга ёс" эвсэлд, нэг нь ИЗНН-д очиж байна. Харин өмнөх Засгийн газарт байсан тэргүүн шадар сайд гэх орон тоог энэ удаад хасч байгаа юм.Үүнд:
1. Шадар сайд Д.Тэрбишдагва /Шударга ёс эвсэл/
2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Дэмбэрэл /ИЗНН/
3. Гадаад харилцааны сайд Л.Болд /АН/
4. Сангийн сайд М.Энхсайхан /Шударга ёс эвсэл/
5. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин /АН/
6. Барилга, хот байгуулалтын сайд А.Гансүх /АН/
7. Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж /АН/
8. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр /АН/
9. Зам тээврийн сайд Б.Ариунсан /АН/
10. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюундарь /АН/
11. Уул уурхайн яам Г.Батхүү /АН/
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Х.Баттулга /АН/
13. Хөдөлмөрийн яам Ц.Оюунгэрэл /АН/
14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Р.Амаржаргал /АН/
15. Эдийн засгийн хөгжлийн яам Н.Батбаяр /АН/
16. Эрчим хүчний яам М.Сономпил /“Шударга ёс” эвсэл/
17. Эрүүл мэндийн яам Н.Удвал /“Шударга ёс” эвсэл/
18. ЗГХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэг /АН/
19. Ерөнхий сайд Н.Алтанхуяг /АН/
Б.Чимэг





















































