“Мотив” хамтлаг 11 дуутай шинэ цомгийнхоо баярыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ.
“Мотив” хамтлаг 11 дуутай шинэ цомгийнхоо баярыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ. Тэд өнгөрсөн дөрвөн сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийснээс хойш амралтын байдалтай байсан билээ. Тэгвэл саяхнаас шинэ уран бүтээлийнхээ ажилд орж, гурван ч дуугаа дүрсжүүлээд байгаа юм байна.
Тус цомогт нь сүүлийн үед гаргасан шинэ уран бүтээлүүд багтсан аж. Шинэхэн цомгоо өлгийдөж авсны дараа Солонгос, АНУ-аар аялан тоглох хийх гэнэ.
Ц.Болор





















































