
Дуучин Тайлор Свифт шүтэн бишрэгчидтэйгээ байнгын харилцаатай байдаг нэгэн. Саяхан тэрээр өөрийн фенүүдтэйгээ уулзсан уулзалтынхаа үеэр “Би ирэх арав дугаар сарын 22-нд шинэ цомог гаргах гэж байгаа. Үүнийг та бүхэнд дуулгах гэсэн юм” хэмээжээ. Түүний шинэ цомгийн нэр нь “Red”. Тэрбээр "Миний цомгийн нэр сэтгэл догдлуулсан харилцаатай байх үедээ гаргасан дуунуудын нэрнээс гаралтай. Би энэ цомогт зориулж маш олон дуу бичсэн. Тэндээс сонголт хийхэд маш хэцүү байлаа. 30 гаруй дуунаас 16-г нь сонгосон. Цомгийн маань эхний дуу“ We are never getting back together” байх болно. Сүүлд нэмж оруулах дуу миний экс найз залууд зориулагдана" гэжээ. Дуучин бүсгүй хоёр сарын турш аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.