Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

7 хоногийн тойм

2018-9-22
0
ЖИРГЭХ

 

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.

МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар Хамтарсан мэдэгдлийг гаргав. Монгол Улс, АНУ хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд  гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

http://www.24tsag.mn/a/165518

 

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР Д.СУМЪЯАБАЗАР СОНГОГДЛОО

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал болж даргаараа Д.Сумъяабазарыг сонголоо. Хуралд 369 төлөөлөгч оролцохоор байсны 339 нь оролцож 331 хүчинтэй санал тоологдов. Эдгээр төлөөлөгчийн 80 нь квотоор орж иржээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Бага хурлын гишүүд үүр цайтал хуралдав. Заалнаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нэр дэвшлээ.

http://www.24tsag.mn/a/165499

 

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА ОЛОН УЛСЫН АЭХ-НЫ УЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй “Олон улсын Ардчилалын холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлийн хуралд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож байна.

http://www.24tsag.mn/a/165498

 

МАН-ЫН XXXIV БАГА ХУРАЛ ШИРҮҮН ӨРНӨЛӨӨ

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал Монголын хүүхдийн ордонд 09.00 цагт эхэлж, үргэлжилж байна.

Хурлыг Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, орлогчоор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар даргалж байна.

Намын хурал эхлэхийн өмнө мандатын комиссын илтгэлийг сонссоны дараа Бага хуралд оролцсон гишүүд эсэргүүцэж, мандатын тоо болон бусад мэдээллийг ил болгох, шударга хурал зохион байгуулахыг шаардаж, хурлын танхимд уур амьсгал ширүүхэн болж байна.

http://www.24tsag.mn/a/165479

 

350 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Мянганы сорилтын сангийн 350 сая доллар буюу 875 тэрбумын төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулж гарын үсэг зурлаа.

http://www.24tsag.mn/a/165456

 

ДЭЭД ШҮҮХ "ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙН ТАЛД ШИЙДВЭР ГАРГАВ

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Танхимын тэргүүн нь шүүх хуралдааныг даргалсан бөгөөд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан Засгийн газрын тогтоол нь хууль зөрчсөн байна гэж үзжээ.

http://www.24tsag.mn/a/165410

 

Г.ЗАНДАНШАТАР ШИВЭЭХҮРЭН, СЭХЭЭ БООМТОД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөтгөх, нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Мөн хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцсан юм.

http://www.24tsag.mn/a/165293

 

МОНГОЛБАНК ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ "УЛИРЛЫН ЧАНАРТАЙ" ГЭЖ ТАЙЛБАРЛАЛАА

Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш суларч, нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2500 төгрөгийн босго давлаа. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас мэдээлэл өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Монголбанкныхан мэдээлэл өгөхөөсөөө өмнө олон нийт 2500 гэдэг тоонд нь ач холбогдол өгч ам.долларынхан ханш огцом өссөн мэтээр хүлээж аваад байгааг онцолж байлаа. Ам.долларын ханш энэ оны эхнээс гурван хувиар өсчээ.

http://www.24tsag.mn/a/165441

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    9 цаг 54 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    10 цаг 0 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    10 цаг 1 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    10 цаг 46 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    11 цаг 25 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    11 цаг 35 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    11 цаг 50 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    11 цаг 54 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    12 цаг 3 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    12 цаг 12 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    12 цаг 16 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    13 цаг 27 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    13 цаг 34 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    13 цаг 39 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    14 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    14 цаг 10 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    14 цаг 21 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    15 цаг 39 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    15 цаг 50 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    15 цаг 56 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК