Өнөөдөр шинэ Засгийн газарт ажиллах гишүүдийг томилж магадгүй. Өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьсан юм. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа энэ нэрсийг УИХ-ын чуулганд оруулан хэлэлцүүлэх юм. Тиймээс үдээс хойш хуралдах чуулганаар гишүүд, сайд нарыг томилж магадгүй болоод байна. Шинэ Засгийн газрыг 16 яам, 19 сайдтай байхаар батлаад байгаа бөгөөд ИЗНН нэг яам, "Шударга ёс" эвсэл 4 яаманд өөрсдийн хүнээ томилохоор яригдаж байна. Одоогоор,1. Шадар сайд Д.Тэрбишдагва /Шударга ёс эвсэл/
2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Дэмбэрэл /ИЗНН/
3. Гадаад харилцааны сайд Л.Болд /АН/
4. Сангийн сайд М.Энхсайхан /Шударга ёс эвсэл/
5. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин /АН/
6. Барилга, хот байгуулалтын сайд А.Гансүх /АН/
7. Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж /АН/
8. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр /АН/
9. Зам тээврийн сайд Б.Ариунсан /АН/
10. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюундарь /АН/
11. Уул уурхайн яам Г.Батхүү /АН/
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Х.Баттулга /АН/
13. Хөдөлмөрийн яам Ц.Оюунгэрэл /АН/
14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Р.Амаржаргал /АН/
15. Эдийн засгийн хөгжлийн яам Н.Батбаяр /АН/
16. Эрчим хүчний яам М.Сономпил /“Шударга ёс” эвсэл/
17. Эрүүл мэндийн яам Н.Удвал /“Шударга ёс” эвсэл/
18. ЗГХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэг /АН/
19. Ерөнхий сайд Н.Алтанхуяг /АН/
нарын нэрс тодроод байгаа билээ.
Б.Золбоо





















































