УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, гишүүдийг оройн зоогоо барьчихаад буцаж хуралдаанаа үргэлжлүүлэх гэсэн боловч дийлэнх гишүүн “Үргэлжлүүлье” гэсэн санал гаргасан. Тиймээс Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд руу шилжлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн тэргүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай төслийг танилцуулав. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болдыг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдад нэр дэвшүүлснээ танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайханг танилцуулсан юм.
Б. Золбоо





















































