Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын нэгэн
барилга саяхан галд өртжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэ
сарын эхээр уг явдал болсон бөгөөд тус ангийн хоёрдугаар байр шатсан аж.
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын нэгэн барилга саяхан галд өртжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын эхээр уг явдал болсон бөгөөд тус ангийн хоёрдугаар байр шатсан аж.ХХЕГ-ын албаны хүн “Ташаа мэдээлэл” гэж хариулсан байна. Харин орон нутгийн хууль хяналтын байгууллагын зүгээс “Тийм явдал болсон нь үнэн. Гэхдээ байр нь бүхэлдээ шатаагүй” гэв. Тус аймгийн иргэн “Ангийн штабын хоёр дугаар байранд гал гарсны улмаас нууцын зэрэглэлтэй материал, бичиг баримт, газрын зураг гэх мэт чухал зүйл нь шатсан. Модон байр учраас гал дорхоноо шатаж, ангийн жанжин тугнаас өөр юу ч үлдээгүй. Нууц бичиг баримт шатсан хэрэгтэй холбогдуулж ХХЕГ-аас тус ангийн нууц хариуцсан ажилтан Б-г Улаанбаатарт дуудаж тайлбар авсан” гэжээ. Ийнхүү тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтох “ Штабын байрны хоёр өрөө шатсан. Байр бүхэлдээ шатаагүй. Цахилгааны богино холболтоос болж гал гарсан. Гадны ямар нэг нөлөө байхгүй” гэжээ.
Ц.Болор





















































