Монголын улсын зэвсэгт хүчний 500 гаруй албан хаагч, 100 орчим нэгж
байлдааны техниктэйгээ хойд хилийг давжээ. Энэ тухай ОХУ-ын Дорнодын
цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Александр Гордеев
мэдэгдлээ.
Монголын улсын зэвсэгт хүчний 500 гаруй албан хаагч, 100 орчим нэгж байлдааны техниктэйгээ хойд хилийг давжээ. Энэ тухай ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Александр Гордеев мэдэгдлээ.Энэ сарын 21-29-нд Буриадын “Бурдуны” хэмээх полигонд болох хоёр улсын “Сэлэнгэ 2012” хамтарсан цэргийн хээрийн сургуульд оролцохоор манай цэргүүд очсон нь энэ.
2008 оноос жил болгон зохион байгуулдаг “Сэлэнгэ” –ийн энэ удаагийн сургуулилтад мото буудлагын болон танкийн салаа, зенит пуужингийн ба миномет суман Монголын зэвсэгт хүчнийг төлөөлж оролцоно. Манай нийт 550 цэргийн албан хаагч Орост очсоны 300 нь агаараас эсэргүүцэн хамгаалахын албан хаагчид юм.
Яг энэ полигон дээр өнгөрсөн 7 хоногт Орос-Энэтхэгийн хамтарсан хээрийн сургууль болсон байна.






















































Сэтгэгдэл (1)