Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Бид хэлсэн үгээ хөрсөн дээр буулгахын тулд амралтын өдөр ажиллана

2012-8-22
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг  танхимаа бүрдүүлсний дараа чуулганы хуралдаанд хэлсэн үг
 
Эрхэм хүндэт Их Хурлын даргаа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол ахан дүүс ээ,
    6f94609c9e9b3a93bigЕрөнхий сайд Н.Алтанхуяг  танхимаа бүрдүүлсний дараа чуулганы хуралдаанд хэлсэн үг

Эрхэм хүндэт Их Хурлын даргаа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол ахан дүүс ээ,


УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын "Шударга ес" эвслийн Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдаж их ажилдаа ханцуй шамлан орох цаг үе ирлээ.
Шинэчлэлийн Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүмүүсийн бус харин Монгол орон, монгол хүн бүрийн  ашиг сонирхлын төлөөажиллана.Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэжбиш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэх болно.
    Шинэчлэлээр овоглосон шинэ Засгийн газарт УИХ-ын гишүүд түлхүү орж ажиллахаар болсон. Шинэчлэл бүр шинэ хуулийн орчин, шинэ зохицуулалтыг шаардах учир ирэх дөрвөн жилд Их Хурал, Засгийн газар нэг хүн шиг нэг баг болж ажиллах бодит шаардлага тулгарч байгаа тул бид танхимаа ийм зарчмаар бүрдүүллээ.
Шинэчлэл өөрөө шинэ зохицуулалт, шийдэмгий ажиллагааг шаардах учраас дангаар томилогдсон Засгийн газрын гишүүдээс илүүтэйгээр давхар ард түмнээсээ мандат авсан Засгийн газрын гишүүд ажиллах нь илүү зүйтэй гэж үзлээ.
    Бид хэлсэн үгээ хөрсөн дээр буулгаж хийсэн ажил болгохын тулд амралтаа багасгаж, ажиллах цагаа уртасгаж, ажлын өдрөө нэмэхээр шийдлээ.
Харь газарт хийх айлчлал, холын хурал цуглааныг хойш тавьж, хүн ардынхаа дунд ажиллах, асуудал шийдэхийг чухалд тооцлоо.
Ямар ч цаг үе өөрийн гэсэн гэрэл гэгээ, бас бараан сүүдэртэй байдаг. Гагцхүү түүнийг өөрчлөх чин сэтгэлтэй, урам зоригтнууд амжилтын төлөө тэмүүлж, гэрэл гэгээтэй, шинэ хуудсыг туурвиж байдаг учраас нийгэм урагшилж байдаг. Тэгвэл бид энэ удаа Монгол орныг бараан харагдуулж байгаа муу бүхнийг өөрчлөх, монгол хүнээ хөгжүүлэх шинэчлэлийн аянд хамтдаа мордохыг санал болгож байна.

Манай  Засгийн газар доорхи гурван зорилтыг үндсэн бодлогоо болгон дэвшүүлж байна.

Үүнд:

1. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох,
2. Төрд бугшсан авлига, хээл хахуулийг устгаж,түмэндээ шударга ёсыг авчрах,
3. Нийгмээ үүрэг, хариуцлага, хяналттай болгох багц бодлого юм.
         Сүүлийн жилүүдэд олон арван ажлыг оронцоглож, нүглийн нүдийг гурилаар хуурч ирснийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тавьсан зам нь тал өдрийн борооноор угаагдан урсаж, барьсан барилга нь өндөр үнэтэй ч үнэндээ ямарч чанаргүй, хот, аймгийн тохижилт нэртэй төлөвлөлт, тооцоогүй төсвийн хөрөнгө үрж тарьж суулгасан хэдэн мод, зүлэг нь ганцхан жилийн настай гээд олон жишээ бий.
Тэгвэл Монгол орны хөгжлийг хэн авч явах вэ?
-       Зарим хүн Засгийн газар, Их Хурал гэж хариулна. Энэ нь ч зөв байх, гэхдээ бүрэн хариулт бас биш.
-       Зарим хүн хувь хүний хучин зүтгэл гэж хэлнэ. Энэ ч зөв, гэхдээ ганц иргэн авлигын өмнө шуурган дундах лааны гэрэлтэй л ижил.
-       Зарим хүн нийгмийн халамжийн сайн бодлого гэж хариулдаг. Энэ нь зарим  талаараа зайлшгүй ч дан халамж Монголын маргаашийг  устгана.
-        Олон хүн уул уурхай гэж бас хэлдэг. Энэ өнөөдөртөө үнэн хэдий ч ирээдүйд өрөөсгөл юм.

    Харин Монгол орны хөгжлийг авч явах хүмүүс бол үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй МОНГОЛ ХҮНбүхэн юм. Бид ажил орлогыг нэмэгдүүлнэ хэмээн бэлэн ажлын байр бий болгоод өгөх биш өөртөө ажлын байр бий болгохоор зүтгэж байгаа хүн бүрийг бодлогоор, хөрөнгөмөнгөөр, зохион байгуулалтаар дэмжихийг хэлж байгаа юм.
Хөдөлмөр эрхлэх оргилуун эрмэлзлэлтэй хүмүүс л ажлын байр бий болгож, татварын орлогыг бүрдүүлж, өөр шигээ олон олон хүний амьдралыг дээшлүүлж, олон хүнийг өөрчилж чаддаг билээ. Эдгээр хүмүүсээ хуульчлагдсан хунд суртлаар дээрэлхэж, далайлгадаг асуудлыг бид эцэс болгоно.
Бид өрх гэрийн жижиг бизнесээс эхлэн улс орны тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг хүртэл төр, засгийн бодлогоор шударга дэмжин ажиллах болно. Их бүтээн байгуулалтын ажилд үндэсний аж ахуйн нэгжүүдээ оролцуулахыг тусгайлсан ээлтэй бодлогоор дэмжих болно.
    Хөгжиж байгаа Монгол Улсын тухай ярихын тулд бид эдийн засгийн өсөлтийг заавал авч үзэх хэрэгтэй.
Эдийн засгийн тууштай өсөлтийг хангахын тулд инфляцийг хазаарлан барих хэрэгтэй. Өнөөдөр инфляцийг маш ихээр өсгөж байгаа махны үнийг манай Засгийн газар хазаарлах болно. Энгийн ухаанаар бодоход малаар баян Монгол, махны үнээс болж хямарч болохгүй.
Үнийн өсөлтөднөлөөлдөг, бидний хяналтанд байдаггүй бас нэг асуудал бол шатахуун юм. Манай Засгийн газар улсынхаа нефть бүтээгдэхүүний хэрэгцээгболомжоороо дотооддоо үйлдвэрлэдэг болох, цаашлаад урт хугацаанд нефть, занар, нүүрсийг шингэрүүлэн боловсруулах замаар шатахууны хэрэгцээгээ өөрсдөө үйлдвэрлэж хангадаг болох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Бид ингэж чадсанаар үнийн өсөлтийг ард иргэдийн амьжиргаанд дарамт болголгүй, инфляцийг Засгийн газар хянаж байх боломжтой болно. Мөн санхүүгийн болон хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван тулгуурт эдийн засгийн бодлогыг ашиглан банкны хүүгийн түвшинг бууруулна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай Засгийн газар харилцан ашигтай, бодит ажил хэрэг болж чадах аливаа төрлийн бизнест таатай орчин бүрдүүлж гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй байх болно.
    Авлига байгаа газар шударга ёс байхгүй. Авлигыг бид хувь хүнээс гадна аргагүй байдалд хүргэж байгаа тогтолцооноос ч хайх хэрэгтэй. Аргагүйн эрхэнд авлига өгч байгаа иргэн хуулийн хариуцлага хүлээлгүйгээр өгсөн авлигаа хүлээн зөвшөөрдөг зөв орчинг бүрдүүлэхээс бид ажлаа эхэлнэ.
Манай Засгийн газрын гишүүд авлигатай тэмцэхийн тулд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж “Тангарагийн гэрээ”-нд  гарын үсэг зурж  ажиллах болно.
    Төрийн данхайлт гэдэг эзэн нь тодорхой бус, эрээвэр хураавар бүтэц, олон арван лиценз, зөвшөөрлийг хэлдэг болохоос хариуцах эзэн тодорхой, үүрэг хүлээсэн яамдыг хэлэхгүй ээ.
Өнөөдөр Монголд юу олон байна гэвэл төрийн албаны хүнд суртал, төөрч будилсан тогтолцооноос элбэг юм алга. Будилахгүйн тулд эхлээд буух эзэнтэй, буцах хариуцагчтай байх хэрэгтэй.

Төрийн хүнд суртал авлигыг төрүүлдэг. Иймээс энэ удаагийн Засгийн газар ил тод, үүрэг хариуцлагатай, хяналттай, шуурхай бүтцийг бий болгож хүнээс бус тогтолцооноос, гарын үсэгнээс бус цахим засаглалаас,олон дарга дамждаг бус ганццонхноос ажлаа бүтээдэг төрийн үйлчилгээг бий болгоно.
3. Манай Засгийн газар хариуцлага гэдэг үгийг өмнөө тавьж, ажил болгоно. Тэрхүү үүрэг, хариуцлага нь тодорхой, хийх ажил нь ойлгомжтой, хүлээх шийтгэл нь шударга, өгөх урамшуулал нь ил тод байх болно.
Хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд Засгийн газрын гол бүтэц болсон яамдын чиг үүргийг тодорхой болгож, олон салбар зэрэг хамаардаг яамдыг цэгцэлж, нэн шаардлагатай яамыг шинэчлэн зохион байгуулсан нь гадна талдаа яамдын тоог нэмж байгаа мэт харагдаж боловч бодит байдал дээр бид төрийн албыг илүү чадварлаг, цомхон, мэргэжлийн болгоход  анхаарч байгаа хэрэг юм.
1.              Өнөөдөр байгалийн баялгаа ашиглан Монгол Улсаа үсрэнгүй хөгжилтэй орон болгох нь бидний ойрын зорилго юм. Харин бидний алсын хараа бол тогтвортой хөгжлийн төлөө “Ногоон эдийн засгийн хөгжил”-д чиглүүлэх. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэж өөрчлөн үндсэн чиг үүргийн яам болголоо.
2.              Ард иргэдээ ажилтай, орлоготой болгох нь манай Засгийн газрын нэн тэргүүний зорилго учраас уг асуудлыг тусгайлан хариуцсан Хөдөлмөрийн яам байгууллаа.
3.              Түмэн олон биднээс түүхэн шинэчлэлийг хүлээж байна. Өнгөрсөн 22 жилийн түүхэн дэх эдийн засгийн бодлого нь төсөв, мөнгөний бодлого байснаас биш хөгжлийн бодлого байсангүй ээ. Тиймээс Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам болгон өөрчиллөө.
4.              Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ өргөжиж, дэд бүтцийг хөгжүүлэхэд гол анхаарал хандуулж байгаа бөгөөд төрөөс олон улсын зэрэглэлтэй төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө  гаргаж байна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 21 аймгийн төвийг хот шиг хот болгон хөгжүүлэхийн тулд төлөвлөх, барилгажуулах үүргээ бие даан хүлээж чадах яам шаардлагатай гэж үзэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг Барилга, хот байгуулалтын болон Зам, тээврийн яам болгон ажиллуулахаар шийдлээ.
5.              Даяарчлагдаж буй өнөө үед Монгол хэмээх брэндийг дэлхий нийт, олон улсын түвшинд сурталчлан дэлгэрүүлэх, эх оронч үзэл, Монголоо гэх сэтгэлийг олон нийтэд төлөвшүүлэх нь Монголчууд бидний оюун санааны томоохон өөрчлөлт болох юм. Монголчууд олимпоос 5-аар тогтохгүй  медаль авдаг, жилд саяаар тогтохгүй жуулчин ирж Монголынхоо соёл, урлагийг дэлхий дахинаа таниулж чадсан цагт бид Монгол брэндийг бий болгож чадна. Иймээс энэ асуудлыг хариуцах Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгууллаа.
6.              Өнөөдөр Монгол Улс уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа учир байгаль орчинд ээлтэй, орчин үеийн өндөр технологитой, хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Мөн өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хөгжлийг хангахад эрчим хүчний шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Иймд Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн болон Эрчим хүчний яам болгож чиг үүргийг нь тодорхой болголоо.
7.              Түүхий эдээ гадагш гаргаж алдагдал хүлээх биш нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон цогцолбор үйлдвэрүүдийг барьж байгуулах замаар Монгол орныг аж үйлдвэржүүлэх нь бидний ашиг сонирхолд нийцнэ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болгон өөрчлөн байгууллаа.
8.              Нөгөөтэйгүүр яамнаасаа том болж данхайсан 43 агентлагийн ажил, үүргийн давхардлыг арилгаж, хүнд суртлын шат дамжлагыг цөөлж 28 агентлагтай ажиллах зоримог шийдвэрийг та бид гаргаж чадлаа.  Ийнхүү хөгжилд хүргэх шинэчлэл, өөрчлөлтийн эхлэлийг тавьсан УИХ-ын гишүүддээ талархалаа илэрхийлье.
Улс орон маань нэг үеэ бодвол хөрөнгө мөнгөтэй болж, хийж байгаа ажлын цар хүрээ, далайц ч өргөн болжээ. Энэ бүхэнд тэр хэмжээний мэдлэг, боловсролтой, чадвартай хүний нөөц, хүний нөөцийн бодлого юу юунаас чухал. Тиймээс мэдлэг чадвартай, Монголоо гэсэн сэтгэлтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй залууст манай Засгийн газар нээлттэй байх болно. Харин бялдуучлал, хувийн аахар шаахар ашгийн төлөө албан тушаал горилж, авсан ажлаа үүрэг биш авлигын үүд, хүнд суртлын үүр гэж хардаг тэр хүмүүсээр эгнээгээ зузаалахгүй.
    Шинэчлэлийн Засгийн газарт том, жижиг асуудал гэж байхгүй. Монгол иргэн бүрийн эрх ашиг хөндөгдсөн бүхий л асуудал Засгийн газрын АСУУДАЛ байх болно. Үүрэг биелүүлж ачаа үүрэхэд иргэн, дарга гэсэн зааг ялгаа байх нь зүйн хэрэг. Харин хариуцлага хүлээх, хуулийн өмнө эрх тэгш байх, монгол хүний эрхийг дээдлэн хүндэтгэх асуудал дээр иргэн, дарга хоёрт ямар ч ялгаа зааг байж болохгүй.
Улсын хөгжил гэдэг ялсан нам, ялагдсан сөрөг хүчин хоёрын хэрүүл, сөргөлдөөнөөр хэмжигддэг зүйл биш ээ. Үүнд Монгол хүн бүрийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтой. Хүн бүр хууль,дүрэм, журмаа хүндлэн дагаж, ядуу доройгоороо түрий барих биш яавал ажилтай, орлоготой болохын төлөөзүтгэдэгбайж бид амжилтанд хүрнэ. Тэр зүтгэлийгтөр, засаг дэмжиж байж бидний шинэчлэлийн үр дүн гарна.
    Хөгжлийн шинэ шатанд гарах, бизнест таатай орчингбий болгох, төрийн авлига, хүнд суртлыг арилгах, төр, засаг нь иргэддээ ойр, нээлттэй,тунгалаг төрийн үйлчилгээг хүн арддаа хүртээх зорилгоор манай Засгийн газар сар бүр нэг шинэ шинэчлэлийг хийх болно.  
    Бид нэгдсэн нэг бодлогын төлөө нэг баг болж, нэг танхимын зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газар "Өнөөдөр"-өөрөө аргацаасан бус "Маргааш"-аараа ажиллах Засгийн газар байх болно.
Олуулаа сайн сайхныг цогцлоон бий болгоход Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүн бүхэн халуун итгэл сэтгэлээрээ нэгдэж, гар гараасаа хөтлөлцөн шинэчлэл, өөрчлөлт хөгжлийн төлөө зүтгэцгээе!
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (124.158.124.156)
    нэгдсэн нэг бодлогын төлөө нэг баг болж, нэг танхимын зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газар Өнөөдөр-өөрөө аргацаасан бус Маргааш-аараа ажиллах Засгийн газар байх болно.
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • (124.158.124.156)
    Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүн бүхэн халуун итгэл сэтгэлээрээ нэгдэж, гар гараасаа хөтлөлцөн шинэчлэл, өөрчлөлт хөгжлийн төлөө зүтгэцгээе!
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • bi (27.123.213.58)
    ard tvmen itgej demjij bna shv
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • Solo (124.158.124.156)
    Altanhuygiig demjij bna aa sain ajillaarai
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • demjij bgaa shuu ajliin amjilt husie ee (124.158.124.156)
    demjij bgaa shuu ajliin amjilt husie ee
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • Zoloo (124.158.124.156)
    ard tumniihee itgeliig aldahgui sain ajillana gedegt itgej bna aa
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • (124.158.124.156)
    ikh zuil hiih hun gej bodoj ybdag
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • Khuselbaatar (124.158.124.156)
    zuv sh dee tegj ajillah heregtei sh deee demjij bna aaa
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • tsetse (124.158.124.156)
    tiim shuu demjijbna
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    3 цаг 14 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    3 цаг 22 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    3 цаг 29 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    4 цаг 43 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    5 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    5 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    22 цаг 46 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    23 цаг 30 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    23 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК