Холливуудын жүжигчин Анжелина Жоли, Брэд Пит нарын дөрвөн настай охин Вивинне кинонд тоглохоор болжээ. Тэрбээр "Нойрсож буй гүнж" үлгэрээс сэдэвлэсэн "Хортон" нэртэй кинонд туслах дүр бүтээх аж. Энэ кинонд жүжигчин Анжелина Жоли гол дүр бүтээж байгаа бол охин нь Аврора гүнж болох гэнэ. Вивинне олон нийтийн анхааралд тэр болгон өртөөд байдаггүй байсан бол кинонд тоглох сургаар папарациуд охиныг байнга отох болсон нь ээжийнх нь санааг зовоож байгаа гэнэ.
Зургаадугаар сард зураг авалт нь эхэлсэн энэ кино 2014 оны гуравдугаар сард кино театруудаар гарч эхлэх юм байна.
Б.Баяр





















































