Яг одоо Монголын Үндэсний музейд “Музейн тогтвортой хөгжлийн чадавх
дээшлүүлэх" Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих Юнеско-гийн
төслийн нээлт болж байна.
Яг одоо Монголын Үндэсний музейд “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх" Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих Юнеско-гийн төслийн нээлт болж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой юм. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах юм. Эхний ээлжинд Улаанбаатар хотод 4 сургалт зохион байгуулж, музейн үндэсний сургагч нарыг бэлдэж, эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалт зохион байгуулах аж.Д.Ундрах 24tsag.mn





















































