Судалгаагаар америкийн дунд сургуулиудын сурагчдын 17 орчим хувь нь тамхи татаж, архи ууж, ямар нэг хэмжээгээр хар тамхи хэрэглэдэг нь нотлогджээ. Тэдгээр хүүхдүүдийн талаар мэддэг эсэх талаар асуухад ангийнх хүүхдүүдийн 80-аас илүүл хувь нь мэддэг төдийгүй, цоцрол сандралгүй хүлээн авчээ. Хар тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн хүүхдүүдийн насны хувьд 12-17 насныхан байсан байна. Түүнчлэн энэ нь тун буруу үйлдэл гэдгийг ухамсарласан байдаг гэнэ. Гэхдээ бүгд сайн дураараа хэрэглэдэг биш бөгөөд ойролцоогоор 2.8 сая хүүхэд бусдын нөлөөнд автаж хэрэглэдэг гэсэн мэдээ байна. Хар тамхи хэрэглэж буй хүүхдүүдийн 44 орчим хувь нь сургуулийнхаа ойр орчмоос хар тамхиа худалдан авдаг аж. Тэдгээр хүүхдүүд ихэвчлэн марихуан, кокайн, экстэси хэрэглэдэг нь тогтоогдсон байна.
Хүүхдүүдийн ихэнх нь архидан согтуурч, тамхидаж эхэлдэг гэнэ. Цаашлан хар тамхид донтох нь амархан байдаг гэнэ. Судалгааны үр дүнгээс үзэхэд хар тамхи хэрэглэдэг хүүхдүүдийн ар гэрийн боломж сайтай байсан байна. Хүүхдүүд ямар нэг үзэгшлэг цэнгээн зохион байгуулах нэрийдлээр хар тамхи хэрэглэдэг. Хар тамхины хэрэглээ өндөртэй гарсан сургуулиудад ихэвчлэн хувийн сургуулиуд орсон байна. 2011 онд хувийн сургуулиудын сурагчдын 36 хувь нь хар тамхи хэрэглэсэн гэсэн судалгаа гарч байсан бол энэ онд энэ тоо даруй өсч 54 хувь болтол нэмэгджээ. Мөн судалгаагаар тэдгээр хүүхдүүдийн гэрт ямар нэг байдлаар архидалт, тамхи, хар тамхи хэрэглэгч байдаг аж. Үүний зэрэгцээ эцэг эхийн хараа няналт сул байдаг нь тогтоогдсон байна. Судалгаанд оролцогч хүүхдүүдийн 30 орчим хувь нь гэртээ ганцаараа хонох тохиолдол элбэг байдаг гэж хариулсан байна.
Э.Мөнх





















































