Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр газар
тариалангийн болон хадлангийн зориулалтаар 8000 трактор оруулж ирэхээр
гэрээ хийсэн билээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр газар тариалангийн болон хадлангийн зориулалтаар 8000 трактор оруулж ирэхээр гэрээ хийсэн билээ. Гэтэл трактор олгох ажил удааширч байгаа аж. Урд хөршөөс трактор хэзээ орж ирэхийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэд захирал Н.Ганчулуун хэлэхдээ “Энэ долоо хоногийн даваа, мягмар гаригт 120 трактор урдаас ирсэн. Баасан гариг гэхэд эдгээр тракторыг хүмүүст олгож дуусна. Ингэснээр 1055 дахь хүн трактораа авна гэсэн үг. БНХАУ-аас уг нь дахиад трактор ачуулсан. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэжээ.Ц.Болор





















































