Хичээлийн жил эхлэхтэй холбогдон залилангийн гэмт хэрэг гарч болзошгүйг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт ШУТИС–ийн гадна талд эрүүл мэндийн үзлэгт очерлож байсан иргэн С өөрийнх нь нэрээр дуудаж танимхайрсан үл таних 40 орчим насны залууд хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 740000 төгрөгийн залилуулсан хэрэг гарсан байна. Тиймээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Б.Чимэг





















































