Сангийн сайд Ч.Улаан 08-р сарын 26-ны өдөр Гаалийн Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газарт ажиллаж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, удирдлага, ажиллагчдад албан үүрэг даалгавар өглөө. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, шударга ёсыг тогтоох, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, авлига, хээл хахуультай тууштай тэмцэх, улс орны эдийн засгийн хөгжлийн хурдыг урт удаан хугацаанд өндөр байлгах, Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөх шинэчлэлийн зорилтуудыг тавин ажиллаж эхэлснийг онцлон тэмдэглээд Монгол Улсын төсвийн шинэчлэгдсэн хууль эрх зүйн хүрээнд хэрэгжих төсөв, санхүү, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ажиллахад Сангийн яам болон түүний харъяа агентлагууд шинэчлэлийг манлайлах өндөр зорилт тавьж ажиллах шаардлагатай.Ялангуяа төсвийн орлогыг бүрдүүлдэг, бизнес аж ахуй эрхлэгчид, иргэд олон нийттэй шууд харьцаж, үйлчилж ажилладаг татвар, гаалийн байгууллагын удирдах, гүйцэтгэх ажилтнууд аливаа үйл ажиллагааны зөрчил, доголдолтой эвлэршгүй тэмцэж, хариуцлага тооцож, урьд урдаас илүү санаачлагатай шинэлэг арга барилаар ажиллах ёстой. Хөндлөнгийн болон хууль хяналтын байгууллагын илрүүлсэн асуудал, дуулиан шуугианд хөтлөгдөхөөсөө илүү өөрсдөө зарчимч, шударга байж байгууллагынхаа дотоод хяналтыг сайжруулах замаар зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлж чаддаг байж цаг үеийн шаардлагаар ажиллахыг үүрэг болголоо.
Цаашид нэгэнт бүрэлдсэн дэд бүтцийн хүрээнд хүний нөөцийн удирдлага зохион байгуулалтыг дүйцүүлж, ажлын гүйцэтгэлдээ дорвитой ахиц дэвшил гаргах шаардлагатайг онцлон тэмдэглээд салбарын нийт төрийн ажилтнуудын сахин мөрдөж ажиллах эрмэлзэх 9 зорилтыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг даалгалаа.
Үүнд:
1. Салбар байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж ёс суртахуун , улс терийн соёл, мэдлэг боловсрол , санаачлагатай хөдөлмөрч чанараараа үлгэрлэн ажиллах,
2. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ аж амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, дадлага туршлагаа дайчлан бодитой хувь нэмэр оруулж ажиллах,
3. Салбарынхаа зорилтыг төрийн бодлогод тусган ил тод, санаачлагатай, бүтээлчээр хэрэгжүүлж шинэчлэлийн зарчмаар үр дүнтэй ажиллах,
4. Төрийн хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хээл хахууль , авлигын эсрэг тууштай тэмцэх,
5. Шударга ёсыг эрхэмлэн сахиж аливаа хууль бус үйлдэлтэй эвлэрэшгvй тэмцэж нийт ард иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалж ажиллах,
6. Ардчиллын үнэт зvйлийг хамгаалж ард иргэддээ чин шударгаар үйлчилж, ялгаварлан гадуурхахгvй, чирэгдэл, хүнд суртал гаргахгvй байхын төлөө тэмцэж ажиллах,
7. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж бусдын эрх чөлөөгөөр өөрийн эрх чөлөөг хязгаарлаж хүмүүс хоорондын харьцаанд итгэлцэх, харилцан дэмжих зарчмыг баримтлан нөхөрсөг, ажил хэрэгч уур амьсгал, орчин бүрдүүлж ажиллах,
8. Улс эх орон, хамт олны нэр хүнд, эв нэгдэлд харш аливаа үйл ажиллагаа явуулахгvй, үг яриа гаргахгүй байх үүрэг хvлээж хамт олны хяналтын дор ажиллах,
9. Ёс суртахууны зөрчил гаргасан , хууль бус vйлдэлд холбогдсон , албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон , эрхэлсэн ажлын үр дvн муутай байсан тохиолдолд хариуцлага хүлээх. зэрэг юм.





















































