Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан маргааш халаалтын
улирал эхлэж буйтай холбогдуулан дүүргүүдийн засаг дарга нартай уулзана. Уулзалт 8-р сарын 29-ний өдөр 11 цагт Чингэлтэй дүүргийн уулзалтын танхимд болох бөгөөд агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажилтай танилцах юм байна. Уг уулзалтанд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн засаг даргын орлогч Б.Пүрэвдаваа болон дүүргийн засаг дарга нар оролцоно.Б.Баяр





















































