Өнгөрсөн ням гаригт эмээгийнхээ гэрээс сураггүй алга болсон таван настай
Изабел Тэнант охины цогцос өчигдөр хогийн савнаас олдсон байна. Энэ хэрэгт өсвөр насны хоёр хүүхдийг сэжиглэн баривчилсан байна.
Сэжигтнүүдийн нэг нь даваа гаригийн өглөө цагдаагийн газарт ирж,
цагдаагийнхнийг цогцсыг нуусан хогийн савруу дагуулан очсон байна.
Цагдаа дээр ирсэн хүү найзыгаа бяцхан охиныг хөнөөсний дараа нуухад нь
тусалсан хэмээн ярьсан аж.
Өнгөрсөн ням гаригт эмээгийнхээ гэрээс сураггүй алга болсон таван настай Изабел Тэнант охины цогцос өчигдөр хогийн савнаас олдсон байна. Энэ хэрэгт өсвөр насны хоёр хүүхдийг сэжиглэн баривчилсан байна. Сэжигтнүүдийн нэг нь даваа гаригийн өглөө цагдаагийн газарт ирж, цагдаагийнхнийг цогцсыг нуусан хогийн савруу дагуулан очсон байна. Цагдаа дээр ирсэн хүү найзыгаа бяцхан охиныг хөнөөсний дараа нуухад нь тусалсан хэмээн ярьсан аж. Изабел охины гэр бүл Нью-Йорк хотын Ниагра Фоллст байдаг эмээгийнхээ гэрээс охин нь алга болсон талаар даваа гаригт цагдаад мэдэгдсэн байжээ. Эмээ нь охиныг ням гаригийн шөнө гэр бүлийн найз, 16 настай хөрш Жон Фриймэнтай хамт байхыг харсан гэж мэдүүлсэн байжээ.
Харин цогцсыг нуухад найздаа тусалсан гэх Жон Фриймэны найз 18 настай Тайлор Бэст цагдаа нарыг цогцос дээр дагуулж очсон байжээ.
Цагдаагийн байгууллага өчигдөр мэдэгдэл хийж Фриймэнийг насанд хүрсэн хүний тоонд оруулж, Бэстийг нотолгоог харгалзан үзэж яллахаар шийдсэнийг дуулгасан байна. Фриймэн болон Бэст нар өчигдөр баривчилгаанд байсан хэдий ч тэдний гэр бүл, асран хамгаалагчдын талаар ямар ч мэдээлэл байгаагүй тул байцаалт авч чадаагүй аж.
Даваа гаригийн өглөө цагдаагийн ахлах мөрдөгч Уиллиам Томсон “Охины биеэс шарх олдсон ч бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн шинж тэмдэг байхгүй” хэмээн зарласан байна. Цогцсын задлан шинжилгээний хариу орон нутгийн цагаар маргааш гарч хэргийг шүүж эхлэх юм байна.
Д.Идэр

Охины гэр бүл

Сэжигтэн Жон Фриймэн


Охины гэр бүл

Сэжигтэн Жон Фриймэн






















































