Нарны зам”-ын баруун хэсэг буюу Төмөр замын вокзалаас Депогийн уулзвар
/10-р хорооллын уулзвар/ хүртэлх нэг км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн
ажил хийгдэж байна.
"Нарны зам”-ын баруун хэсэг буюу Төмөр замын вокзалаас Депогийн уулзвар /10-р хорооллын уулзвар/ хүртэлх нэг км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр “Монгол Сата интернэшнл” ХХК шалгаран, гэрээ байгуулсан юм. Хуучин явган зам болон хашлага хуулах, хайс авах, гэрэлтүүлгийн шон буулгах зэрэг талбайн цэвэрлэгээний ажлуудыг хийж дуусчээ. Замын өргөнийг 13-18 метр болгож, явган хүний зам, борооны ус зайлуулах
шугам, гэрэлтүүлэгтэй хийх энэ замыг гэрээний дагуу 11 дүгээр сарын
30-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.Д.Ундрах 24tsag.mn





















































