Тувагийн загийн газар эрх баригчдийн бүс нутгийн архидалттай тэмцэх эрхийг өргөжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. “Хэрвээ хуулийн төсөл Их хурлаар батлагдвал хот болон хөдөө орон нутагт согтууруулах ундааг жижиглэнгээр худалдахыг хориглох болно” гэж Тувагийн засгийн газар өчигдөр мэдээллээ. “Энэ хууль эрх баригчдийг архидалт, архидалтаас үүсэх хүчирхийлэлийг зогсооход туслах хамгийн үр дүнтэй арга” хэмээн засгийн газар үзэж байна.
2012 оны тавдугаар сараас хойш Тувад согтууруулах ундааг таван хувиас дээшгүй агууламжтай бол амралтын болон баярын өдрүүдэд нээлттэй худалдах, нийслэлд зөвхөн амралтын өдөр 11-19 цагийн хооронд худалдах журмыг дагаж эхэлсэн юм байна. Согтууруулах ундааны худалдааг хязгаарлах хуулийг хүн амын 70 гаруй хувь нь дэмжиж байгаа аж.

Д.Идэр