Өнгөрсөн онд жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль батлагдсан.
Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөнд оролцох тээвэрийн хэрэгсэл эрс
нэмэгдэж, осол гэмтэлийн тоо өссөн тиймээс жолооч нарын хариуцлагыг
дээшлүүлэх зорилгоор уг хуулийг боловсруулсан аж.
Өнгөрсөн онд жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль батлагдсан. Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөнд оролцох тээвэрийн хэрэгсэл эрс нэмэгдэж, осол гэмтэлийн тоо өссөн тиймээс жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор уг хуулийг боловсруулсан аж. Манай улсад даатгал хийх 15 компани байдаг бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй бүх машин даатгуулах хэрэгтэй юм. Ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл жолооч нарыг сайн дураараа даатгуулахыг зөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд амжаагүй тээвэрийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Хөдөлгөөнд оролцсон тохиолдолд журмын хашаанд байршуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох аж. Ц.Болор





















































