Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт

2012-8-31
0
ЖИРГЭХ

IMG_1891Нэг. Нийтлэг үндэслэл

1.1    Цагдаагийн байгууллага, ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг биелүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, цагдаагийн байгууллагын стратегийн зорилтыг хангахад энэхүү үйлчилгээний стандартын зорилго оршино.
1.2    Энэхүү стандартыг иргэд, байгууллагаас мэдээлэл хүлээн авах, өргөдөл, гомдол, мэдээллийг шалгажшийдвэрлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, иргэдийг түр саатуулах, эрүүлжүүлэх, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, техник бүртгэл, үнэмлэх олгох, гээгдсэн эд зүйлийг бүртгэх, олгох үедээ цагдаагийн байгууллагын нийт алба хаагчид дагаж мөрдөнө.
1.3    Энэ стандарт нь төрийн албыг зөв явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээалба хаагчдыг холбогдох хууль тогтоомж болон тухайналбан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг чанд биелүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлчилгээний зарчим


2.1    Хуулийг дээдэлж, шударга ёс, тэгш байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.
2.2    Байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.
2.3    Ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын соёл, дэг журмыг сахина.
2.4    Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэнэ.
2.5    Үйлчилгээний таатай орчинг бүрдүүлнэ.
2.6    Ажил хэрэгч албаны шинжийг чухалчилна.
2.7    Соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэнэ.
2.8    Өөрийгөө байнга хөгжүүлж, ур чадвараа дээшлүүлнэ.

Гурав. Үйлчлүүлэгчтэй харилцах стандарт, тавигдах шаардлага

3.1    Үйлчлүүлэгчтэй утсаар харилцахдаа “Амрыг эрье. .......дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн туслах ..... таныг сонсож байна. Танд юугаар туслах вэ?” гэж өөрийгөө танилцуулан яриагаа эхлүүлнэ.
3.2    Үйлчлүүлэгчтэй нүүр тулан харилцахдаа “Амрыг эрье. .......дүүргийн цагдаагийн хэлтсийн цаагдаа, цагдаагийн ахлагч ..... байна. Танд юугаар туслах вэ?” гэж яриагаа эхлүүлнэ.
3.3    Үйлчлүүлэгчтэй харилцахдаа ёсолж хүндэтгэнэ.
3.4    Эелдэг, оновчтой, зөв үг хэллэг хэрэглэн үйлчлүүлэгчийн өөдөөс нь харж, хүндэтгэлтэй хандан сонсогдохоор ярьж, харилцана.
3.5    Дуудлага болон мэдээллийг хүлээн аваад цагдаагийн байгууллагаас хийх ажиллагааг тэдэнд ойлгомжтой тайлбарлаж өгнө.
3.6    Гомдол, мэдээлэл гаргагчийн овог, нэр, хаяг, утсыг найрсгаар асууж, бүрэн гүйцэд тэмдэглэнэ.
3.7    Үйл хөдлөл, зан үйлээрээ найрсаг байна.
3.8    Үг яриаг нь анхааралтай, таслалгүй хүлээцтэй сонсоно.
3.9    Үйлчлүүлэгчийн зорилгыг ойлгож, түүнийг хуулийн хүрээнд биелүүлэх талаар санаачилга гаргаж ажиллана.
3.10     Үйлчлүүлэгчтэй харьцахдаа албаны соёлтой асуулт, хэллэгийг хэрэглэж хүндэтгэн харьцана.
3.11     Шаардлагатай тохиолдолд байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг тайлбарлан өгнө.
3.12     Асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэж өгөх буюу өөрийн эрх үүрэгт хамааралгүй асуудлыг холбогдох алба, газар, хэлтэс, ажилтанд хандаж шийдүүлэхийг тайлбарлаж ойлгуулна.
3.13     Хугацаа шаардагдах асуудлаар хандсан тохиолдолд тодорхой хугацаа өгнө.
3.14     Алба хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа гаргасан тохиолдолд буруугаа хүлээн уучлал эрж, түүнийгээ засах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
3.15     Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны төгсгөлд “Үйлчлүүлсэн явдалд баярлалаа.” Гэж яриагаа эелдэгээр дуусгана.
3.16    Үйлчлүүлэгчийн зүгээс тааламжгүй харьцсан ямар ч тохиолдолд эелдэг тайван байдалтай байж, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг илэрхийлэхгүй байна.

Дөрөв. Алба хаагчийн хувцаслалт, гадаад төрх

4.1    Энэ стандарт нь төрийн албыг зөв явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээалба хаагчдыг холбогдох хууль тогтоомж болон тухайналбан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг чанд биелүүлэхэд чиглэгдэнэ.
4.2    Алба хаагч нь гадаад төрхөөрөө цэвэрч, соёлтой, ажил хэрэгч, үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэхээр байна.

Тав. Үйлчилгээний үед хориглох, цээрлэх зүйлс

5.1    Алба хаагч нь ажиллаж байгаа байгууллага байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг хориглоно.
5.2    Үйлчлүүлэгчтэй харилцахдаа өөр хүмүүстэй эерэг ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулах, өөр тийш харж ярих, үндэслэлгүйгээр хүлээлгэх, тэдний тавьсан асуултад үндэслэлгүйгээр хариулахаас татгалзах зэргээр бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэнэ.
5.3    Үйлчлүүлэгчийг ялгаварлан хандаж гадуурхах, үл тоомсорлосон сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдэл хийх, хүнд суртал гарган үндэслэлгүй чирэгдүүлэх, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргах, уурлах, үгүйсгэх, өөрийг нь шалтгаангүйгээр буруутгах, танил тал харж, хувийн ашиг сонирхлын үүднээс хандах, бусдын нөлөөнд автах, аливаа иргэн болон байгууллагын эрх ашгийг илүүд үзэхийг хориглоно.
5.4    Үйлчлүүлэгчтэй маргалдах, хэл амаар доромжлох, дэл сул ач холбогдолгүй үг яриа, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэнэ.
5.5    Үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийг үл тоомсорлон ач холбогдлыг бууруулах, бие даан шийдвэрлэх боломжтой асуудлыг хариу өгөхгүй орхих, гуравдагч этгээдийг буруутан болгох, бусдад шилжүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахыг хориглоно.
5.6    Ажил үүргийн дагуу олж авсан үйлчлүүлэгчийн хувийн болон бизнесийн нууцтай холбоотой мэдээллийн талаар бусдад ярих, тарааж дэлгэрүүлэх, урвуулан ашиглахыг цээрлэнэ.
5.7    Үйлчлүүлэгчээс шан харамж, бэлэг сэлт, бусад санхүүгийн туслалцаа шууд болон шууд бусаар хүлээж авахыг хориглоно.
5.8    Ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун тарагтуулах, худал мэдээлэл өгөх буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдагдуулахыг хориглоно.
5.9    Үйлчилгээний явцад болон цагдаагийн дүрэмт хувцастай олон нийт, үйлчилгээний газар тамхи татахыг хориглоно.

Зургаа. Үйлчилгээний стандарт зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага


6.1    Энэхүү үйлчилгээний стандартыг зөрчсөн алба хаагчдад Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Бусад

7.1    Үйлчилгээний стандартын хэрэгжилтэд цагдаагийн албад, газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар өдөр тутам хяналт тавьж ажиллана.
7.2    Энэхүү үйлчилгээний стандартын хэрэгжилтийг жилийн эцэст дүгнэж, шуурхай, соёлч үйлчилгээ бүхий нэгж, алба хаагчийг шалгаруулж болно.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.126.89.191)
    жинхэнэ *** даа хөдөлгөөнт эргүүл гэж *** эргүүлээд л дарамтлаад хүслээ хангагч нар гарч ирсэн дээ
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (202.126.89.191)
    цагдаа хулгайч нар хэрэггүй хүмүүс цаанаа л нэг муухай ядарсан хүмүүсийг дарамталж хоолоо олж иддэг гөлөгнүүд
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • nar (103.10.21.7)
    Үнэхээр энэ хуулий багаж мөрдвөл сайн л байна цагдаа нар зарим нь үнэхээр харилцааны соёлгүй пиз... урсгасан цагдаа нар зөндөө байдаг штээ энэийг хэвлэж аваад машиндаа хадгалаад явж байхад зүгээр юм байна
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    2 цаг 0 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    2 цаг 7 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    2 цаг 15 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    3 цаг 29 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    3 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    3 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    21 цаг 31 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    22 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    22 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК