Лондон 2012 паралимпийн наадамд жүдо бөхийн 90 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Ганбат жиндээ долдугаар байр эзэллээ. Тэрээр эхний даваанд гоц мөргөж, удаах барилдаанд Кубын Хорхе Иерресуэло Маркильист цэвэр ялагдсан байна. Дагах барилдаанд Украины Олександр Поминовтой хүч үзэн эхлээд вазари үнэлгээ авч улмаар цэвэр яллаа. Цаашид Ираны жүдоч Хани Асакерехтэй барилдаж цэвэр ялагдсанаар жиндээ VII байр эзэлжээ.





















































