Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаасан дээр ч байхгүй ТББ-аас ҮАБЗ-д захидал хаяглахын учиг

2019-11-08
0
ЖИРГЭХ

“Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” нэртэй ТББ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал илгээжээ. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй үйлдвэрүүдийг нэгтгэсэн гэх уг ТББ-ын захидалд гуравдугаар сарын 26-нд ээлжит бус чуулганаар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд өсөн нэмэдэгдэх байдлаар шат дамжлага бүртээ татвар төлөхөөр зохицуулсан нь сөрөг нөлөө үзүүлж, зогсонги байдалд хүргэсэн тухай дурджээ. Улмаар нөхөн сэргээгдэхгүй нөөц олборлосныхоо төлөө зөвхөн нэг удаа роялти төлдөг байхаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн байна.

Хачирхалтай нь, энэ оны дөрөвдүгээр сард тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй үйлдвэрүүдийг эгнээндээ нэгтсэн уг ТББ-ын бүртгэл “Нээлттэй мэдээлэл” санд алга. Хайгаад ч олдсонгүй. Нэг үгээр, уг ТББ цаасан дээр ч албажаагүй хэрэг. Тэгсэн атлаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар захидал илгээсний цаад шалтгаан юу вэ?

Эсвэл энэ бүгдийн ард хэн нэгэн албан тушаалтны эрх ашиг нуугдаж байна уу? Ингэж хардах хоёр үндэслэлтэй.

Нэгдүгээрт, “Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” нэртэй болохоос энэ ТББ-ыг хэн байгуулсан, хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн эсэх нь Монгол Улсын бүртгэлд алга. Хоёрдугаарт, дөрөвдүгээр сард тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах үйлдвэрүүдийг эгнээндээ нэгтгэсэн нь үнэн л юм бол яагаад тухайн үед дуугарсангүй вэ?

Угтаа бол хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан өдрөөс, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн тэрхүү цаг хугацаанаас дуу хоолойгоо илэрхийлж, холбогдох албаныханд хандах учиртай биш гэж үү. Дөрөвдүгээр сараас гэж тооцвол бүхэл бүтэн долоон сарын хугацаа тэдэнд байжээ. Долоон сар гэдэг бага хугацаа биш. Харин ч их хугацаа. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараа гэнэт “амь” орж, яаран хэвлэлийн хурал хийж эхэлсний цаад шалтгаан юу вэ?.

Цэцийн шийдвэрээс үүдэж 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны орлого төвлөрүүлэх асуудал эргэлзээтэй болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан мэдэгдсэн. Мөн 2019 оны эхний есөн сарын байдлаар 1 их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсныг Цэцийн шийдвэрээр хүчингүй болгож буйг хэлсэн.

Монгол Улсын иргэд газрын доорх байгалийн баялгаасаа шууд ашиг хүртэх ганц арга нь роялти. Үүнийг нүүрс олборлогч, баяжуулах үйлдвэртэй томоохон компаниуд ч хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч нөөц ашигласны татвар нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн Цэцийн шийдвэрийг түрүүчээсээ алга ташиж биш гайхширан хүлээн авсан. Зарим холбоо, ассоциацаас татвараа хуулийн дагуу төлнө гэдгээ мэдэгдэл гаргаж илэрхийлсэн. Тэгэх нь ч аргагүй.

Монгол Улсын газрын хэвлий дэх томоохон орд газарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд роялти татвар төлөхөөргүй болсон нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил.

Энгийнээр татварын орлого мэдэгдэхүйц, бүр жин дарах хэмжээнд буурна, тэр хэрээрээ улсын төсөвт тэрбум биш их наядаар алдагдалд орно. Гэтэл цаасан дээр ч байдаггүй ТББ нэртэй хэдэн хүн тойрч суугаад хэвлэлийн бага хурал хийж, зөвхөн нэг удаа роялти төлдөг байх тухай Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал илгээснээ тунхаглаж, гомдоллох шалтгаан үнэхээр бий юу.

Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Цензургүй яриа" нэвтрүүлэг оролцож Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шүүмжилж ярьсны маргааш нь Цэцийн шийдвэрээр болж албаждагийг бид бүгдээрээ харсан, гайхсан, эргэлзсэн. Харин энэ удаад цаасан дээр ч байдаггүй ТББ-аас төрийн гурван өндөрлөгт захидал илгээхийг харж байх шиг. Улс төр гэдэг ийм л тохуутай бас хоржоонтой аж.

Ямар ч байсан “Би ийм АХА тэмцээнд оролцмооргүй байна. Энэ нэг л танил технологи яваад байна. Баримт байвал түүнийгээ дэлгэж ярих хэрэгтэй” хэмээсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үг оргүй яриа лав биш бололтой.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 33 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 31 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 9 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 28 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 18 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК