Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Сүхбат: Онц аюултай бүс нутаг гээд байхад тусгай хамгаалалтад авахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

2020-1-10
0
ЖИРГЭХ

УИХ-ын нэгдсэн чуулганаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлаар Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авч байна.


Ш.Раднаасэд: Сутай хайрханы тал газар нутгийг яагаад ашигт малтмалын бүс болгочихвоо гэж асуутал аймаг зөвшөөрсөн, холбогдох хууль, журамд ч зөвшөөрсөн гэж АМГТГ-аас хэлсэн. Иргэдийн тахидаг уул, овоог яаж хамгаалдаг юм бэ. Бурхан буудайг хамгаалалтад авах ёстой гэж үзэж байна.

Н.Цэрэнбат: Таны хэлж байгаа нь үнэн. Мэдээллээ Монгол Улс нэгтгэж чадагүй. Ноён уул байна. Аймгийн тусгай хамгаалалтад 1995 онд авсан. Гэтэл АМГТГ-аас лиценз өгсөн. Дараа нь тусгай хамгаалалтаас аймаг нь гаргасан байх жишээтэй. Үүнийг нь урхагаар Ноён уулын асуудал үүссэн. Зөвшөөрөл олгох болгохоороо Ашигт олгочихдог. Асуудал үүсэхээр БОАЖЯ гэдгээ больмоор байна. Ойн сан, усны тусгай хамгаалалтын бүстэй 100 хувь давхцалтай байхад зөвшөөрөл олгочихдог. Тиймээс холбогдох байгууллагуудаас санал авдаг байдлаар ийм алдааг засах боломжтой. Дээр нь тусгай хэрэгцээ хамгаалалтад авч байгаа газрын коорпинатыг нэгтгэх хэрэгтэй байна. Мөн Монголын төр эдийн зэсгийн хүндрэлээс болж байгалийн нөөц тодорхойлох зардлыг хасаж ирсэн. Энэ бол буруу шүү. Бурхан буудайг орон нутгийн дурсгалд ангилалаар хамгаалалтад авах болмож бий. Авахаар ажиллаж байна. Дээр нь уул уурхайн бүсийг тодорхой болгохоор ажиллаж байна.

А.Сүхбат: Газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах шийдэл нь хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй. Холбогдох яамд нь хариуцсан ажилдаа хайнга хандаж байгаа болохоор ийм асуудал үүсэж байна. Зарим улс орнууд далайгаа шүүрдэж, оюун ухаанаа хөгжүүлээд хөгжиж болж байна. Гэтэл бид газар нутгаа л ухах юм. Ноён уултай холбогдох сүүлийн бүх шүүх хуралд оролцсон. Үнэхээр монголчуудыг бассан, баялагийг үнэгүйдүүлсэн байна лээ. Эд өлгийн эд зүйл байна гэхэд байхгүй, уул, ус, ой мод байсаар байтал байхгүй гэх зэргээр тохуурхсан.

Ноён уулын 35000 га газрыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах хэрэгтэй. Салбар уулсын нэг болох Төв аймгийн Борнуур суманд Сүжигтийн уул бий. Цахилгаан татаад том бүтээн байгуулалт хийж байна. Гэтэл үндсэн ордоор ашиглахаар агаарт маш их хүнцэл дэгдэнэ гэсэн судалгаа бий. Гэтэл орон нутаг үүнийг шийдэж чадахгүй байна гэсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гаргасан бол тусгай хамгаалалтад авах ёстой. “Монлаа” зэрэг компаниудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Хүнцэлийн идэвхтэй бүсэд хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр хамаардаг. Үүнийг холбогдох газар нь судалж тодорхой болго.

Н.Цэрэнбат: Засгийн газраас Ноён уулын хилийн заагийг өргөтгөж, дархан цаазат газраар авахаар төсөл баталсан. Өнгөрсөн долдугаар сараас хойш Сэлэнгэ аймгийнхан хуралдаж, хилийн заагаа тодорхой болгож өгөхгүй байна. Хилийн заагийг 1995 онд тогтоосноор авъя гэсэн байр сууринаас бид ажиллаж байна. Зарим нэг судалгаа шинжилгээний байгууллагад хяналт тавих хэрэгтэй байна. Уул уурхайн судалгааны компаниудад мэдээллээ зарж байна, мэдээлэл задруулж байна. Тиймээс гаднын санхүүжилттэй судалгааны байгууллага гэхээсээ илүүтэй өөрсдийн судалгааны байгууллагын шинжилгээг баримт болгоно.

Ажлын хэсэг: Сүжигтийн хавцалд судалгаа хийх төлөвлөгөөнд тусгаж болно. Аймгаас Сүжигтийн амыг дурсгалт газарт авсан. Гэхдээ Сүжигтийн хавцал нь ороогүй. Шүүхийн шийдвэртэй холбоотой бусад асуудалд анхаарч ажиллана.

А.Сүхбат: Аюултай, хор хохиролтой гэж хэлээд байхад л “Судалж болох юм. Сумаас санал ирэхгүй байна” гэж ярих юм. Дээд шүүхийн шийдвэр гарчихсан шүү дээ. Ийм байхад төрийн ажил яаж явах юм бэ. Шүүхийн шийдвэр яаж биелэх юм бэ. Блоклохоо боль л доо. Одоо яах ёстой юм бэ. Цэрэнбат сайд аа.

Н.Цэрэнбат: Энэ бол зөв асуудал. Зургадугаар сараас хөөцөлдөж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хүлээлгэж байна.

Г.Мөнхцэцэг: Өнгөрсөн жил 22 газрын тусгай хамгаалалтад авсан. Одоо нэмж байгаа юм байна. Гэхдээ тооны хувьд хангалтгүй байна. Цаашид шаардлагатай 215 газар бий гэсэн. Ташрамд дурдахад, Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг ийн хэлэлцэж буй.

Тухайлбал, нэгдүгээрт, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

хоёрдугаарт, Дэвэлийн арал байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,

гуравдугаарт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

дөрөвдүгээрт, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

тавдугаарт, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,

зургаадугаарт, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

долоодугаарт, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

наймдугаарт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

есдүгээрт, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын хамгаалалтад авч, хилийн заагт өөрчлөлт оруулах юм.

 

Г.Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.21.124.130)
    Сүхбат тэр богд уулын баруун талыг хашсан их хашаагаа буулгаж газрыг нь эргэлтэнд оруулмаар байна. Даахгүй нохой булуу хураана гэж, модон хашаа бариад л мэддэг чаддаг өгдөг авдаг нь дуусч байгаа хүн, аваад юм хийчэх гээд байгаа хүмүүст зайгаа тавьж өгөө.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Эсгий (150.129.140.168)
    Энэ А,Сүхбат юу мэддэг болоод илийрээд байгаа юм болоо. Богд ууланд хашаа барьчихсан гэсэн. Яах гэж байгаа юм болоо.
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    zuv
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 54 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 52 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 31 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 50 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 39 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 21 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК