Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүх далайтал үхэр амар

2020-1-22
0
ЖИРГЭХ

Монголчууд их тайван улс юм. Аливаа асуудал гарахад өөрсдөд нь амь тулж ирэхээс нааш түүнд ач холбогдол өгөх нь битгий хэл, өөр юм яриад суух нь энүүхэнд болжээ. Өнгөрсөн оны 2019 оны арванхоёрдугаар сарын дундуур БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн короновирусийн халдвар дэгдлээ. Эл асуудал Монголын тухайн үеийн улс төрийн уур амьсгал, иргэдийн баярын уур амьсгалд дарагдсаар ойрмогхоноос л олон нийтийн ой тоонд орж байх шиг.

Салбар хариуцсан яамнаас халдвартай холбоотой мэдээлэл хийж, зарим зөвлөмжийг гаргах замаар иргэдийг тайвшруулав.

Хүн амын дийлэнх хувь нь тийш байнга зорчдог, хил залгаа хөршид нь гарсан халдварын тохиолдолд манайд гараагүй, түүнээс хэрхэн сэргийлэх талаар салбарын яамнаас зөвлөмж гаргаж, дуугарч эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ бүхэл бүтэн сар гаруйн өмнө дэгдсэн вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч буйгаа өнөөдөр ярьж, сэрэмжүүлж байгаа хэтэрхий учир дутагдалтай, арга ядсан үйлдэл биш гэж үү.

Олон улсад гарсан мэдээллээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусийн халдвараар 440 гаруй хүн өвчилж, ес нь нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байгаа ч цар хүрээ нь эрчимтэй нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон бүр Япон, БНСУ, Тайланд зэрэг улсад хил дамнан вирусийн халдвар бүртгэгдээд байгаа юм. Энэ тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай буйг ч тус улсын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Хүн амын тоо хэмжээ, суурьшлын бүсээсээ хамаараад вирусийн тархалт хаана хүрч, хэзээ намжихыг хэлэхэд мэдээж эрт. Харин хөрш зэргэлдээ улсад нь шинэ төрлийн вирусийн халдвар хурдацтай тархалт гараад байхад бид юу хийгээд сууж байна вэ?. 

Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд түгэж, түгээж байгаа сэдвийн агуулга нь нөгөөх л улс төр. Бие биенээ үгүйсгэсэн гүтгэлэг, шүүмжлэл, хардлага тэнд хөвөрч байна. Сүүлдээ УИХ-ын даргын албан томилолтын бүрэлдэхүүнд багтсан гишүүд казино тоглосон эсэх, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал зэргээр асуудал нь төрөлжсөн болохоос агуулга нь өөрчлөгдсөнгүй.

Энэ хооронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг Засгийн газраас оруулж, УИХ-аас баталсан нь тодорхой жин дарав. Үүнээс өөрөөр урд хөршид гарсан халдварын талаарх тоймтой мэдээ, зөвлөмж манайд явсангүй, гадаад мэдээний төвшинд ойлголттой явсаар ирлээ.

Угтаа бол тэтгэврийн зээл, казино тойрсон асуудал, тулга тойрсон улс төрөөс илүүтэй БНХАУ-аар дамжин Япон, БНСУ, Тайландад бүртгэгдээд байгаа вирусээс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын төвшинд яаралтай хэлэлцэж, нэн тэргүүнд арга хэмжээ авах нь зүйн хэрэг биш гэж үү. Энэ асуудлыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь ч салбарын сайд Д.Сарангэрэлийн үүрэг байлтай.

Эс бөгөөс иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хоёр, гуравдугаарт тавих нь Засгийн газар, Эрүүл мэндийн сайдын ажил болчихсон хэрэг үү?. Тийм биш л юм бол БНХАУ-д гарсан шинэ төрлийн вирустээ холбоотой асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, иргэдэд рүү хандсан томоохон ажлыг улс орон даяар өрнүүлэхийг сайд Д.Сарангэрэлээс хүсье. Адаглаад ханиаданд хамгийн өртөмтгий хэсэг болсон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амны хаалт зохион байгуулах, хувийн ариун цэврийг сахих дадлыг эрчимтэй явуулмаар байна. Тэгэхгүйгээр мянга зөвлөмж гаргаад тусыг олохгүй. Тэгээд ч Сар шинийн баяр айлсах болсон энэ цаг үед урд хөршийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн олширч таарна. Тэр цагт тэдгээр иргэд халдвар тээгээд ирэхгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй. Төрөөс нийгмийн хэсэгт зориулсан дэмжлэг мэдээж хэрэгтэй. Гэхдээ хүн амын эрүүл мэнд, түнийг сахин хамгаалах нь аль улс орны нэн тэргүүний зорилго зорилт биш гэж үү.

“Сүх далайтал үхэр амар” гэгчээр гэм биш зан болсон энэ байдлаа бид хэзээ халах вэ?!

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (66.181.187.24)
    Хамгийн муу эмсайд хөгшчүүдэд олгодог аль хэрэгтэй эмиин хасаж танаж даралтны эмнээс өөр эмгүй болгосон одоо төрөөс зайлах хэрэгтэй тв5-аа ажиллуулаад яваач! Шунал нь шулам болсон бас стимо боовтой гэжугаа уутан дотроос нь хасаж танасаар хэдхэн ширхэг боов блсон бналээ ёстой маягтай зальтай авгай хөгшчүүдээ хорлосон амьдрах хугацааг нь хороосон нь үнэн!
    2020 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн (192.82.68.76)
    Зарим хүмүүс ямар муухай комет бичдэг болцийм. Хүнийг арай дэндүү доромжлох юм. Хэзээ л эмнэлгийн салбар сайн байсийм олон жилийн өмнөөс сөнөсөн салбар энэ хүн зүгээр суугаагүй шүү.
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.25.233)
    энэ хэлээ хазалсан авгай,давхраа хийлгэж алаа оёулснаас өөр төр улсад юу хийв
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.183.15)
    Энэ ангалзсан,толгой хаялсанавгайн дэргэд шог зураач Ламбаа чинь харин ч хариуцлагатай сайд байсан шүү?төр байхгүй болж төрийн дээр нам зайдагсаны наад захын хар гай л энэ шүүдээ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.26.78)
    ЭНЭ ХУДЛАА ИНЭЭСЭН БАЛАЙ АВГАЙГ СОНГОЖ Л БАЙДАГ, САЙД БОЛГОЖ Л БАЙДАГ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.187.154)
    Ламбаа гуайгаас долоон ажиллаж байна шшүүү
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • zochin (182.160.0.11)
    setguulch saidaa eruul mendiin ajlaa hiine uu am barigch
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.126.89.99)
    Yum l bol muulahiin don tussan malnuud bhiin. Huvi hun uuruu ersdeld orohgui bh bolomjit zuilsiig hii. Holbogdoh yam ni shaardlagatai arga hemjeenuudiig avahal blgui. Haniad hureh ni yam bolon hen negen hund ymar hamaatain. Darhlaagaa sain demjij gaduur tenehee l bagasag.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • zochin (202.126.88.37)
    Аюулт өвчин хаяанд байхад ийм эрүүл мэндийн байгууллагатай,сайдынх нь байж байгаа царайг нэг харчаарай яана даа монголчууд цөөхөн шүү дээ.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.9.40.188)
    Хөл хорио тавимаар юм.Зүгээр бж болохгүй.Хятадаас ирэх.Монголоос явах хөдөлгөөн улам ихсэнэ.Цагаан сартай холбоотой.Хил.гаалиа хаамаар юм.Онцгой байдал зарламаар гм ажил баймаар юм
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Irgen (122.201.21.85)
    Herev koronavirus manai ulsad orj irj degdvel emchleh bolomjgui gj TV medeegeer sonsloo. Aidas turluu.
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.18.4)
    ЭНЭ САЙДЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШДЭЭ.ЧАНАРГҮЙ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛСАН НЬ . ЭНЭ АВГАЙ ЯМАР ЗОРИЛГООР АРД ОЛНЫГ ХОХИРООЖ БАЙНА?
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • У (192.82.72.143)
    Ханиаднаас хэдийг салтаадах энэ ботокс авгай
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.160.42)
    энэ авгай мөнгө яаж шаахуу гэхээс өөр бодолгүй
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
    • бас яаж шаалгуулах уу гээд
      2020 оны 01 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    7 цаг 40 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    11 цаг 1 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 6 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК