Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын 23 гишүүн Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол Н.Алтанхуягийг огцрохыг шаардлаа

2012-9-07
0
ЖИРГЭХ
 Н.Алтанхуягийг Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол огцрох ёстой гэсэн дараагийн шаардлагыг нэр бүхий гишүүд тавихаар бэлтгэж байгаа гэнэ. Ийнхүү Н.Алтанхуягийн хувь заяа Оюутолгойгоос бас шалтгаалах боллоо.
  altanouy  Оюутолгойн гэрээнээс болж олон Засгийн газар шүүмжлүүлэх болоод байна. Бас олон хүн энэ орд газраас болж албан тушаалаасаа салах учиртай аж. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээг хийлээ гэж шахсаар албанаас нь салгах нэг үндэслэл болсон. Дараа нь С.Батболд ч огцрохын даваан дээр Оюутолгойн гэрээнд зарим нэг өөрчлөлт оруулаад тогтож үлдсэн юм. Харин ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт Оюутолгойн гэрээнээс болж гурван удаа огцруулах мэдэгдэл авч байсан юм.

  Харин одоо Оюутолгойн асуудал дахин сөхөгдлөө. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун тэргүүтэй 23 гишүүн сүүлийн нэг сарын хугацаанд ярилцаж байгаад Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа. Тэд энэ асуудлыг 10 сарын 5 дотор судалж хариу өгөхийг хүссэн юм.
   Угаасаа ард түмэнд ашиггүй байгуулагдсан энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг олон түмэн шаардсаар ирсэн. Ийм шаардлага тавьсан хүмүүс тэгсхийгээд л чимээгүй болчихдог. Шалтгаан нь тодорхойгүй. Манай олон нэртэй сэтгүүлчид Оюутолгойн гэрээг хамгаалж, өмгөөлөөд байдаг шалтгааныг УИХ-ын гишүүд бас ярилцсан байна. Тиймээс цаашид Оюутолгойн санхүүг ил тод байлгах, монголын талын оролцоог 51 хувьд хүргэх, усны төлбөр төлдөг болгох зэрэг шаардлагыг эхний ээлжинд тавихаар болжээ.

  Хэрэв Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол яах вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг УИХ-ын шаардлага тавьж байгаа гишүүд өөр хоорондоо бас ярилцсан байна. Тэгээд тэд энэ гэрээнд өөрчлөлт оруулж чаддаг Ерөнхий сайдтай болох хэрэгтэй, Монголынхоо эрх ашгийг хамгаалдаг Засгийн тэргүүнтэй байх арга хэмжээ авна гэж тохиролцсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол огцрох ёстой гэсэн дараагийн шаардлагыг нэр бүхий гишүүд тавихаар бэлтгэж байгаа гэнэ. Ийнхүү Н.Алтанхуягийн хувь заяа Оюутолгойгоос бас шалтгаалах боллоо.

   Хамгийн ноцтой нь УИХ-ын 23 гишүүн шаардлага тавина гэдэг бол нилээд эвгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэсэн үг юм. Гарын үсгээ зураагүй ч гэсэн “Та нартайгаа хамт байгаа шүү, чуулган дээр дэмжинэ ээ” гэсэн гишүүдийн тоо арав гарсан сурагтай. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-ын 30 гаруй гишүүд дэмжиж эхэлжээ. УИХ-ын тал нь гэсэн үг. Байдал улам л эгзэгтэй болж байгаагийн илэрхийлэл.   
   Нэг зүйлийг онцлоход Оюутолгойн асуудлаар зөвхөн сөрөг хүчнийхэн биш бүх намын гишүүд үзэл бодол, байр сууриа нэгтгэж байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг шаардлага тавиад буй 23 гишүүний дотор АН, МАН, МАХН, МҮАН болоод бие даагч гээд парламент дотор байгаа бүхий л төлөөлөл багтаж байна.
Угаасаа Оюутолгойн гэрээг ард түмний эрх ашигт нийцээгүйг олон баримтаар нотолдог. Ганцхан жишээ хэлэхэд Оюутолгойн орд газар усны нөөц багатай говь нутагт байрлалтай. Өдөр бүр асар их ус хэрэглэдэг. Тэгсэн мөртлөө өдөрт ямар хэмжээний ус хэрэглэсэн нь тодорхойгүй байдаг. Хамгийн гол нь усны мөнгө төлдөггүй. Гэтэл Улаанбаатарын гэр хорооллын иргэд 1 литр усны мөнгө гэж хоёр төгрөг төлдөг. Энэ шударга явдал мөн үү гэж эрхэм гишүүн Г.Уянгыг асуухад хүргэсэн биз. Энэ мэт шударга бус олон зүйл заалтыг Оюутолгойн гэрээнээс олж харж болно.

  Ийнхүү бүх намын төлөөлөл нэгдсэн 23 гишүүн Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардлаа. Үр дүнд нь Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа татна гэсэн томоохон мэдэгдэл маргаан өрнөж мэдэхээр боллоо. Үүнээс гадна Оюутолгойгоор дамжуулан Н.Алтанхуягаар туг тахих гэсэн давхар улс төр ч явагдаж эхэллээ.  
С.Баатархүү /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zgazart (202.179.10.70)
    chadahgui baij hudlaa showddagaa boliosoi chadahguigee medeed sain duraaraa ajlaa uguusei
    2012 оны 12 сарын 05 | Хариулах
  • 250,000доллороо. (95.25.209.147)
    250,000доллороо.
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • ООРИЙН ХУУГЭЭ АЛААД ОРИЙНОХИНОО ХУЧИНДЭЭД (95.25.209.147)
    ООРИЙН ААВАА БУУДАЖ АЛААД. ООРИЙН ЭЭЖЭЭ ХУЖА ЯНХНИЙ ГАЗАРТ ЗАРААД . ОВОГ ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ШАРИЛИЙГ УХАЖ ГАРГААД ДЭЭР НЬ ХУНДЭРЭЭД ..... ГЭСЭНТЭЙ АДИЛ ОЮУТОЛГОЙГОО АВИЛГАГЧДИЙН ГАРААР ХЯТАДАД АЛДААД ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ. ХАЛХ АМЬСГАА БОЛГОН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНЭЭС БОЛЖ 250,000 - ОО АЛДЧААД БАЙХАД ДОМБИЙГООД ДЭМЖИХГУЙ СУУЖ БАЙГАА УИХ ГИШУУД БОРЖИГНОНГУУДИЙГ АМЬСГАА ЧИНГИСИЙНХ СУНС НЬ ГЭСГЭЭГ Л ДЭЭ. *** ЧИНГИС ХААНАА.
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.10.19)
    засаж болох зүйл байвал засалгүй яахав. гэхдээ улс төржихгүй, ард түмэндээ ээлтэй гээр л засаасай. хэрэв 51 хувь энэ тэр гээд ямарч тэнэг хүний дургүйг хүргэсэн юм битгий хийгээсээ
    2012 оны 09 сарын 08 | Хариулах
  • иргэн (62.178.127.8)
    Маш нухацтай судлах хэрэгтэй. Энэ хүмүүс чинь өөрсдөө хийгээгүй болохоор л эсэргүүцээд байгаа ч юм бил үү. Гэхдээ л усны мөнгө төлөхгүй байна гэж ямар юм байхав дээ. Тиймэрхүү алдааг нь засах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нь нээлттэй болгох хэрэгтэй. Гэрээг нэгбүрчилэн маш сайн нягталж олон түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • МАН-ГАСУУД СЄНЄТYГЭЙ! (202.179.19.117)
    УЛС ТЄРИЙН НАМУУДЫГ АШГИЙН БАЙГУУЛЛАГА АЯТАЙ БИЗНЕС ХИЙХИЙГ НЬ ХОРИГЛОМООР БАЙНА! . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН, ХУУЧНЫ ЛЕНИНИЙ МУЗЕЙ ЗЭРЭГ ТYРЭЭСЛYYЛЖ МЄНГЄ ХYYЛДЭГ ЮМНУУДЫГ УЛСАД ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТЭГЭЭД ОРЛОГООР НЬ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ЭМНЭЛЭГ БАРЪЯ. . . . . . . . . . . . . . . . . . . . ХЭРЭВ БИЗНЕС ХИЙМЭЭР БАЙГАА БОЛ НАМАА ТАРААНА Л БИЗ!. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ХАНАЖ ЦАДАХЫГ МЭДДЭГГYЙ ЦУСТ ХУВАЛЗ МАН-ГАСУУД СЄНЄТYГЭЙ!
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.18.140)
    Оюутолгойн гэрээг 51 хувь болгож чадахгүй бол ЗГ огцрох хэрэгтэй
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.18.135)
    Маш зүйтэй, 23 гишүүнийг дэмжиж байна. Монголын баялагаар гадаадынханд л тоглодог болоод удаж байна. МАН-д ард түмэн санал өгөөгүйн гол шалтгаан энэ шүү дээ.
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    1 цаг 0 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    1 цаг 7 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    1 цаг 15 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    2 цаг 29 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    2 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    2 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    20 цаг 32 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    21 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    21 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    23 цаг 2 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК