Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олны танил хүмүүсийн онцгой хобби

2012-9-09
0
ЖИРГЭХ
   Олны танил хүмүүс  өөрдсийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг зарим олны танил хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Тэдний цуглуулга их мөнгөөр үнэлэгдэх тул олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байдаг билээ.
   Олны танил хүмүүс  өөрсдийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг зарим олны танил хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Тэдний цуглуулга их мөнгөөр үнэлэгдэх тул бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байдаг билээ.

Төмөр хүлэг сонирхогчид
 
 894da30ae8277cbfbig Дуучин Д.Болд машин цуглуулах хоббитой. Тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг аж. Д.Болд “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний олон цуглуулгатай болж чадсан.

 894da30ae8277cbfbigҮйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
 УИХ-ын гишүүн Х.Баттулгын цуглуулгад 650 мянган долларын үнэтэй машинаас өгсүүлээд олон машин байдаг гэх. Тиймдээ ч түүний машины цуглуулга нийтдээ 3 сая долларын үнэ өлхөн хүрнэ гэж тооцжээ. Х.Баттулгын машины цуглуулгыг “Хаммер лимузинг” болоод Английн “Rolls Royce Motor Cars Ltd” компанийн  “Rolls Royce ” машинууд чимдэг. Угаас бизнес ухаан сайтай тэрээр “Хаммер лимүзинг” машинаа өдрийн 1000 ам.доллараар түрээслүүлдэг аж. Харин гадны хөрөнгө оруулагч бизнесийн түншүүдийнхээ итгэлийг хүлээх, бэл бэнчингээ харуулахыг хүссэн бизнесменүүд Баттулга гишүүний лимузингийн түрээсэнд гар татдаггүй бөгөөд Монголд ганцхан  ширхэг байдаг энэ машиныг ихэвчлэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр харж болно.

894da30ae8277cbfbigУИХ-ын гишүүн Г.Баярсайхан
 Тэрбээр Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан гэдэг.  Энэ дотроос хамгийн сайн нь түүний одоогийн унаж байгаа “Nissan”-ны жипний төрлийн машины дээд ангиллын тэрэг. Гэхдээ энэ тэрэг бартаат замын машин биш учир тэрбээр бартаат замд “Chivrolettahoe” гэж америк тэрэг хөлөглөдөг аж.


Хуучны эдлэлд нүд унагадаг эрхмүүд

894da30ae8277cbfbigДуучин Ч.Бат-Эрдэнэ
Нийтийн дуучид дотроо шаггүй сэргэлэнд тооцогдож ард түмнээсээ “Эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй” гэх элгэмсүү алдрыг хүртсэн гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ бие жижиг ч бэлчээр томтой эр. Түүний хобби нь хуучин эдлэл цуглуулах бөгөөд чамгvй арвин аж. Дуучин Ч.Бат-Эрдэнийн цуглуулгаас хамгийн үнэтэйд тооцогддог нь цагаан алтаар хийсэн хуучны халбага гэнэ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр би хуучны ховор эдлэл олонтой” хэмээн бахархан ярих дуртай түүний бас нэгэн хобби нь өөрийнх нь тухай сайн, муугаар бичсэн сонины хайчилбар цуглуулах. Энэ цуглуулгад буй хайчилбаруудаас дуучин залууг муугаар бичсэн хайчилбар илүү их байдаг гэнэ.

Жүжигчин Г.Алтаншагай

Түүний хувьд сонирхдог зүйл гэвэл монгол эд хэрэглэлүүд . Түүнд хулсан ташуурууд  мөн кинондоо  хэрэглэж байсан  суран ташуур, ааваас нь өв дамжсан хөөрөг, эмээл хазаар, чөдөр, зодог шуудаг гэх мэт эр хүний эд хавийг гайхуулсан тийм сайхан зүйлсүүд цуглуулганд  нь байдаг байна.

Дуучин Л.Банзрагч

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч Увс нутгийн хүү. Тэрбээр мөнгөн аяга, бөгж, эмээлийн мөнгөн даруулга, хазаар цуглуулах хоббитой аж.  Цуглуулгад нь байгаа  хамгийн олон зүйл нь мөнгөн аяга гэнэ. Дуучин залууг энд тэнд тоглолтоор явахад үзэгч, сонсогчид нь хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлж мөнгөн аяга хадаг сүүтэй хамт барьдаг болохоор ийн богино хугацаанд цуглуулга нь арвижсан.

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр үнэтэй, бас чамин цуглуулгаараа алдартай. Түүнд Монголын хамгийн үнэтэй уран зургууд, эртний хятадын уран бүтээлчдийн ховор нандин бүтээлүүд хадгалагдаж байдаг. Эрхэм гишүүн өөрийнхөө уран зурагт зориулан хагас тэрбум төгрөгөөр хоёр давхар байшин худалдан авсан.

Гоёл чимэглэлд "донтогчид"
2_1_11Дуучин С.Сэрчмаа
Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа чамин загварын нарны шил цуглуулах дуртай. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил гэнэ.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг
 Нийтийн дуучид дотроо чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг аль болох онцгой содон ээмэг зүүлтээр гоёх дуртай аж. Ээж болсноосоо хойш улам бүр эмэгтэйлэг болсон Г.Эрдэнэтунгалагт шинэ имиж нь донжтой нь аргагүй зохиж дур булаам харагдуулж байгаа. Гоёмсог чамин ээмэг зүүсгэл сонжиж явдаг түүний цуглуулга нэлээд арвижсан нь ч учиртай. Өмссөн хувцас болгондоо тохируулж гоёл зүүсгэлээ сонгодог бөгөөд үүнийгээ ч юу юунаас илүү чухалчилдаг аж. Түүний цуглуулгад алт, монет, үнэт чулуун зүүсгэлээс гадна чөлөөт стилийн хувцсанд зохицсон гархинууд гээд олон зүйл бий.

1a5d3346933f84a9big“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ
Хамтлагийнхныгаа бодвол "shopping" бага хийдэг Ганаагийн хувьд элдэв янзын брэндийн хувцас, сүрчиг энэ тэрээс илүү эрүүнийхээ ээмгэнд ихэд анхаардаг аж. “Эр хүнийг ээмэг гутаана” гэдэг байсан үе аль хэдийнэ ард хоцорч чих байтугай эрүү, хамар, хүйс, хэл гээд хүссэн газраа “нүхэлж” ээмэг зүүх болсон. Үүний эхлэлийг тавьж залуусыг эрүүний ээмгэнд “уруу татсан” Ганаагийн цуглуулга тоогоо алдсан гэсэн. Хэдэн жилийн өмнө Сингапураас 70 ам.доллараар авсан шигтгээтэй ээмгэндээ хамгийн их хайртай аж.

Б.Баатархүүгийн хобби

Хошин урлагийнхан дундаа хамгийн “загварлаг” залууд тооцогддог жүжигчин Б.Баатархүү эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг гэдэгтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цагаар гоёхдоо дуртай байдаг ажээ. Жүжигчин болохоосоо өмнө тогооч байсан хэмээн хошигнодог түүний өөр нэг хобби нь хоол хийх бөгөөд хамгийн сайн хийж чаддаг, гарын хоол нь банштай цай гэсэн шүү.

 Дуучин Батсүх
   Завханы гавьяат Батсүх  сайн чанарын хувцас, хөөрөг хоёрт үнэ хайрладаггүй. Түүний  гэрт нийтдээ 20 гаруй хөөрөг байдаг гэнэ. Хамгийн сүүлд нил ягаан болор хөөрөг  авч цуглуулгадаа нэмэрлэсэн эрхэм гавьяат  бөгж, бугуйвч, бугуйн цаганд  ч бас нугасгүй дуртай гэсэн. Хаа явсан газраасаа байнга бугуйн цаг худалдан авдаг гэнэ.

Зоосны

   Аглуу_Зиндаа.мнАглуу буюу Л.Баттулга
“Х-Түц” продакшны жүжигчин Аглуу буюу Л.Баттулга эртний зоос цуглуулах дуртай. Түүний цуглуулгыг одоогийн ханшаар тооцвол нэг автомашин өлхөн авчихаар хэмжээний аж. Жүжигчин Аглуу багаасаа аавтайгаа хамт Оросын хаант засгийн үеийн мөнгөнөөс эхлээд эртний болон янз бүрийн мөнгө цуглуулдаг байжээ. Тэрбээр ажлаар гадаадад явах бүртээ зоос авч цуглуулгаа арвижуулдаг гэнэ. Мөн түүний найз нөхөд нь төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар байнга л мөнгөн зоос бэлэглэдэг аж.

 “Ажнай ” Д.Бат-Эрдэнэ
Нүүрсний магнат гэгдэх “Ажнай” Бат-Эрдэнэ сүүлийн үед зоосны цуглуулга худалдаж авах хоббитой болсон гэнэ. Тэрбээр саяхан 3.2 сая ам.доллараар зоосны цуглуулга худалдаж авсан байна. Өөрийнхөө хүссэн зүйлд гар татдаггүй энэ эр зоосных нь цуглуулгын үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа хэмээн бардамнан ярих дуртай гэнэ.

Ном, сэтгүүл, Сиди


 “Камертон”-ы А.Мэнд-Амар
“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгүүллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгүй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Гэхдээ дутагдал гэж нэрлэж боломгүй дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж. Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан түүхтэй гэх. Харин нас биед хүрсэн хойноо номноос хөндийрч урлагийн сургуульд орсноор детектив зохиолын араас  хөөцөлдөхөө больжээ. Мэдээж хэрэг ном унших хоббигоо бүрмөсөн мартана гэж юу байхав.

Дуучин ВХ
Дуучин залуу маань шүлэг зохиохоос гадна гадаадын алдартай хамтлаг, дуучдын цомог, DVD цуглуулах дуртай гэнэ. Түүний цуглуулгад өдгөө 60 гаруй цомог, 40-өөд DVD байдаг. Уран бүтээлчид шинэ цомог DVD-гээ бие биедээ дурсгадаг эрхэм харилцаатай болохоор ВХ-ийн цуглуулга өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бололтой.

DSCF9306Найруулагч Н.Наранбаатар
Тэрбээр сонгодог хөгжмийн чиглэлээр CD цуглуулж тvvнээсээ "кайф" авдаг  аж.  Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бvтээлvvдийг шимтэн цуглууддаг. Жүжигчин маань нэрт дуучин Селин Дионыг шvтдэг учир түүний сиди ч олон байдаг гэнэ шүү.

 “Харсарнай”-гийн С.Амараа

Монголын реп-техногийн хаан гэгддэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах багаасаа ном цуглуулдаг байсан гэдэг. Тэрбээр  бичиг үсэг сурсан цагаасаа эхлээд их хаад, дайчин баатруудын тухай ном уншсаар байгаад тэр нь бүр зүрх сэтгэлд шингэчихсэн тухай 715f59075e595d0bbigөдгөө ч ярих дуртай юм билээ.

“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал

   Тэрбээр ил захидал цуглуулах дуртай гэнэ. Дуучин бүсгүйн цуглуулгад түүний аялсан, зочилсон газар бүрийн ил захидал байдаг аж. Тэрбээр дэлхийн 20 гаруй оронд очиж үзсэн бөгөөд тухайн орныхоо хамгийн алдартай дурсгалт газар очиж, зураг авахуулах дуртай гэнэ. Түүнчлэн зураг авахуулсан газрынхаа ил захидлыг заавал худалдаж авдаг ажээ.

Д.Ундрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    52 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    59 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    1 цаг 7 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    2 цаг 21 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    2 цаг 39 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    2 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    20 цаг 24 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    21 цаг 8 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    21 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    22 цаг 54 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК