Сэлбийн хоёр гүүр болон Сансарын тунелийн зүүн уулзварт зам засварын ажил хийгдэж байгаа. Үүний улмаас замын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсч, иргэд бухимдалтай байгаа юм. Харин уг замуудыг энэ сарын 15-нд буюу ирэх баасан гаригт хүлээлгэж өгөхөөр болжээ. Мөн Үндсэн хуулийн гудамжинд хийгдэж буй 300 метр замын ажлыг ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх юм байна. Б.Чимэг





















































