Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдүү хийл /альто/ симфони найрал хөгжимд зориулсан Политоналын 4-р концерт” зохиолын тухай шүүмж

2021-12-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Хишигтогтохын Мөнх-Ертөнцийн “Эрдүү хийл /альто/ симфони найрал хөгжимд зориулсан Политоналын 4-р концерт” зохиолын тухай шүүмж

/Оросын алдарт хөгжимчин эрдүү хийлч Юрий Башмет-д

зориулан бичжээ/

2020-11-26

Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нь 1982 онд Улаанбаатар хотноо авьяаслаг хөгжимчин Хишигтогтохын отгон хүү болон төржээ. Бага наснаасаа түүний хөгжмийн авьяас нь тодорч Хөгжим Бүжгийн Коллежид кларнет хөгжмийн мэргэжлээр сурч төгсөөд, Санктпетербургийн Хөгжмийн Дээд Сургуульд Оросын алдарт хөгжмийн зохиолч Борис Иванович Тишенкогийн удирдлага дор бакалаврын зэрэг, Оросын алдарт хөгжмийн зохиолч Москвагийн Хөгжмийн Их Сургуулийн профессор А.Чайковский нарын удирдлага дор магистрын түвшний мэдлэг эзэмшиж улмаар доктрантурт сурч байгаа хөгжмийн зохиолч юм.

Тэрээр энэхүү бүтээлээ ХХ зууны Оросын алдарт эрдүү хийлч Юрий Башметад зориулан 2021 оны 7-р сард бичиж дуусгажээ.

Х.Мөнх-Ертөнцийн “Эрдүү хийл, симфони найрал хөгжимд зориулсан политоналын  4-р концерт” нь 2021-оны 8-р сард Австр Улсын Вена хотод болсон “Academia musica” хэмээх дэлхийн 52 орны 600 гаруй хөгжмийн зохиолчид оролцсон хөгжмийн томоохон уралдаанаас гуравдугаар байрын шагнал хүртжээ.

Х.Мөнх-Ертөнцийн энэхүү бүтээл нь “Academia musica” хэмээх хөгжмийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ганц бүтээл байсан бөгөөд” уралдааны эхний гуравт шалгарсан явдал бол Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж буй амжилт төдийгүй, ХХI зууны дэлхий дахины хөгжмийн урлагтай монголчууд бид хөл нийлүүлэн алхаж буйн яруу тод жишээ болж байна.

Х.Мөнх-Ертөнцийн  “Эрдүү хийл, симфони найрал хөгжмийн бүтээл” бол: хөгжмийн уран бүтээлийн том хэлбэрийн жанр төрлийн нэгд тооцогдох симфони бүтээл юм. Энэ бүтээл нь найрал хөгжмийн их /состав/ бүрэлдэхүүнд бичигдсэн авиа эгшиг, өнгө техник, штрих хэллэг, найруулга зүй, тоглолтын арга барил, дуурсал, зохиомж, фактур, бичилтийн хувьд нилээдгүй хөдөлмөр шаардсан том  хэлбэрийн бүтээл юм.

ХХ зууны сонгодог хөгжмийн урсгал чиглэл бол: урьд өмнө байгаагүй шинэ шинэ үйл явдал, мэдээлэл, зохиомж бичилт, сэтгэмж сэтгэлгээ, уран чадварын нэн шинэ арга техник шаардаж байгаагаараа онцлогтой юм. Түүнлүгээ   

Монголын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нь хөгжмийн зохиомж, бичилтийн арга техникийн хувьд: урьд өмнөх улиг болсон хуучин замаар шогшсонгүй, шинэ хандлага, шинэ эрэл хайгуул, бичилтийн шинэлэг арга хэлбэрээр баяжигдан гарч байгаагаараа онцлогтой юм.

Энэхүү эрдүү хийл найрал хөгжмийн бүтээл нь өнгө будаг, дүрслэл илэрхийллийн хувьд хурц тод, ХХ зууны хөгжмийн шинэ урсгалын фактурын гол цөм болсон 12 хөгийн /додекафония/ тогтолцоог вариацийн хэлбэрээр уран чамин дүрслэмжээр баяжуулан илэрхийлсэн зохиол болжээ.

Тус зохиолын ерөнхий  найруулга дуурслыг монгол хүний төрж өссөн газар нутаг, уул ус, ёс заншил, үлгэр домог, түүхэн дүрслэл,  ахуй байдлын дүр зургийг тавц хөгийн эгшиглэлээр төдийгүй, ардын дуу, хөгжмийн хөг аялга, /интонация/-ыг хурц тод, уран дүрслэлийн аргаар баяжуулан илэрхийлсэнд оршино.

Х.Мөнх-Ертөнцийн бичсэн “Эрдүү хийл /альто/ симфони найрал хөгжимд зориулсан /политонал/-ын  4-р концерт”  нь үндсэн хоёр ангитай бөгөөд

I анги Largo темпэд- ре минороор эхэлж, олон тоналын зарчмыг хадгалсан \ d moll, polytonal\-150 такт буюу 62 хуудсаас бүтсэн бол,

II анги Variation а moll-р эхэлж хөг солин нийт 126 такт буюу 48 хуудас, нийт 110 хуудас, 21 минут үргэлжлэх зохиол юм.  

I анги Largo \ре минор политонал \

Энэ анги бол 4\4 хэмжээнд богино оршил нь тавц хөгт дуурьсах бөгөөд, \интонация\ аялгын хувьд эртний монгол цэргийн ан, ав, цэрэг дайны уриа дуудлагын шинжтэй цэвэр дөрөвц, тавцын өгссөн /фанфар/ дуурьслаар эхэлнэ. Энэхүү уриаг дөрвөн угалзан бүрээ /валторн/ хөгжимд дөрвөн өөр хөг дуурьсаж байгаа фактур нь политонал үүсгэн олон хөгт зэрэг дуурьсах байдлаар зохиомжлогдсон нь урьд өмнөхийг дуурайн давтсангүй, шинэлэг зам мөр гаргасан гэж үзэх үндэстэй юм.

Дуурслын ерөнхий шинж төрх нь жинхэнэ монгол ахуйн дүрслэл, монгол үлгэр домгийн үүд хаалгыг нээх мэт өвөрмөц хэмнэлт дүрслэмжийг илэрхийлэх бөгөөд,  энэ нь тус зохиолын уриа дуудлагын хэсэг юм. Мөн энэ хэсгийн гол аялгуу нь утсан хөгжим альт контрбасс хөгжмүүдэд харш  /диссонанс/ хөгөөр өгсөн улмаар модон үлээвэрт шилжиж байгаа нь цаст Алтайн өндөрлөгрүү мацах мэт орон зайн дүрслэмжийг тавц хөгөөр илэрхийлжээ.  

Зураг №1. Оршил хэсгийн аялгуу.

Мөн 7-р тактаас гол ая утсан хөгжимд харш хөгөөр уруудсан хөдөлгөөнд дуурьсахдаа хөг эгшиглэгээний хувьд ганц ре минор мэт боловч, энд ре бимоль, ля бемоль тэмдгүүд нэмэгдэн орсноор олон тоналын хэлбэрийг үүсгэх ажээ. 9-р тактаас монгол бөхийн цол дуудлага бус, харин алхаа гишгээ, хөлийн өргөлт буултын хөдөлгөөнийг илэрхийлсэн мэт дүрслэмжтэй болжээ.

Зураг №2.  аялгууны хөдөлгөөн

Цааш эрдүү хийлд гол ая бусад утсан хөгжимд /ре диез- ми/ гэсэн бага хоёрц голлосон харш дуурьсал, тавц хөгт байгаа нь монгол ая хөг, аялга дуурьслыг илэрхийлэх мэт. Харин 17-р тактаас эрдүү хийлийн гоцлол аяын зэрэгцээ, утсан хөгжимд хүлэг морьдын алхаа гишгээг санагдуулам хуурын татлага аяын хэмнэл дуурьсахдаа сайвар морины алхааг санагдуулам хүчтэй ба суль хувийн хэмийг хүчтэйд оруулснаараа онцлог болжээ.

Зураг №3.  Морин хийл /виолончелло/-д хэмнэлийн сул хувьд хүчтэй хувийг оруулсан байдал

Цааш 33-р тактаас гобой, фагот, флейт, кларнет гэхчлэн хос хосоор асуулт хариултын шинжтэй харилцаа өгүүлэмжийг оруулснаар зохиомжийн фактарыг сонирхолтой болгожээ.

 Зураг №4. Зохиолын оргил хэсгийн өмнөх 12 хөг /додекафония/ модон үлээвэрт

II анги Вариаци[1] \ля минор \

Энэхүү 2-р анги нь Largo удаан хэмнэлтэй, 4\4 хэмжээтэй бөгөөд энэ хэсэгт хэд хэдэн вариацын хэлбэрийг оруулснаар зохиомжийг сонирхолтой болгожээ.

Оршил хэсгийн аялгуу нь морин хийл, их хуур /контрабасс/-т аяар /pianissimo/-с  эхлэн гурван такт дуурьсан цааш модон үлээвэрт уянгын намуун дөлгөөн дуурьслаар хөгжих бөгөөд 1-р цифр буюу 10-р тактаас 1-р вариаци эхлэх ажээ.

Зураг №6. 

2-р вариаци нь: 2-р ангийн 21-р тактаас эхлэн эрдүү хийл /альто-д гоцлолоор найрал хөгжмийн вариаци-д шилжин баяжигдан дуурьсана.

Зураг №7.

3-р вариаци нь: престо темпэнд 3-р цифр 7-р хуудас 32-р тактаас модон үлээвэр ба утсан хөгжмүүд зэрэг .  Зураг №8.

4-р вариаци нь: аллегро темпэнд утсан хөгжим пиццикато тоглож, эрдүү хийлийн доод өнгө нь 16-тын эгшиглэлийн суурин дээр, дээд эгшигт аялгуу тоглогдож байгаагаараа нэг хөгжимд 2 хоолой бичигджээ. 4-р цифр, 49-р такт, 12-р хуудас.  Зураг №9.

5-р вариаци нь: 60-р такт, 16-р хуудас, гол темп нь: эрдүү хийлд зургаац /секстол/ хэмнэл арпеджио хэлбэрээр тоглогдоход, суурь нь утсан хөгжимд пиццикато  хэлбэрээр маш хурдан, хурц цоглог өнгө аястай бүжгийн хэмнэл дүрслэгдэх ажээ.

6-р вариаци нь: 71-р такт, 21-р хуудаснаас эхлэн фактурыг тавц, дөрөвцөөр үсрэлттэй интервалыг оруулж өгснөөрөө темп, хэмнэл солигдон орж байгаагаар үндсэн аяг мотив баяжигдсан байна.

Найрал хөгжмийн соло нь: 83-р такт, 5-р цифрээс /26-р хуудаст/ Maestoso темпэнд 1, 2, 3-р угалзан бүрээнд гоцлол ая байгаа бол, труба, 1, 2-р тромбон нь  суурь аялгуугаар баяжигджээ. Энэ хэсэгт хэмнэлийн хувьд: монгол хуурын татлагын суурь хэмнэлийг Баяжуулах хэсэг /разработка/-т зохируулснаар өрнийн хөгжимчдөд эрс өөр фактурыг буй болгосон онцлогтой болжээ.

89-р тактаас найрал хөгжимд соло оруулсан нь нэг талаас хөгжимчнийг амраах, нөгөө талаас модон үлээвэрт дуурсах /пластик/ аккордуудыг диссонанс харш дуурьслаар баяжуулж өгснөөрөө дуурьслыг уйтгартай энгийн, нэгэн хэвийн петатоник бус, нилээд орчин үеийн шинэлэг фактурыг эрэл хайгуул хийж оруулснаараа шинэлэг болжээ. Хэрэв ийм арга техникийг хэрэглээгүй бол гол алгуу модон үлээвэрт дэндүү уйтгартай, нэг хэвийн  болох байжээ. Ингэхдээ: зарим хөгжмүүдэд эсрэг хөдөлгөөнт аялгууг сөргүүлсэн нь дуурьслын болон зохиомж, сонсол зүйн нэн өвөрмөц фактурыг буй болгожээ.  

Зураг №10.

7-р вариаци нь: 91-р такт, /33-р хуудас/, 6-р цифрээс эхэлж эрдүү хийлийг 4 хоолойд дуурьсган бичсэн нь дан ганц хөгжимд олон хоолой эгшиглэх боломжийг гаргаж ирснээрээ шинэлэг болжээ. Үүгээрээ зохиогч эрдүү хийлээр хөгжимдөж болохуйц бүхий боломж, арга техникийг ашиглах зорилго тавьсан нь байна. Ялангуяа энэ хэсэгт найрал хөгжмийг педаль болгон дуурьсгасан нь фактурын хувьд шинэлэг болжээ. Цааш /15-16 хуудаст/ модон үлээвэрт педалийг хувиргасан фактур оруулж өснөөрөө дуурьслын найралжуулгыг баяжуулжээ.

Зураг №11.  

7-р  цифрээс, 102-р такт /38-р хуудас/ найрал хөгжим болон эрдүү хийлийн гоцлолоор асуулт хариултын шинжтэй харилцан яриа хэлбэрийг ашигласан байна.       

8-р цифрийн өмнөх 2 тактад модон үлээвэр дахин дуурьсах бөгөөд энд гуйлан үлээвэрт триол хэмнэл, хагас эгшиглэл, харш дуурслаар баяжигдаж найрал хөгжим нийтээр /tutti/ дуурьсаж оргил хэсэгт хүрэх үест нүсэр том фактур, нүсэр хүнд дуурьслыг буй болгох ажээ. Зураг №12.

 

8-р цифр /118-р такт/-с зохиолын төгсгөл хэсэг кода эхэлж, цохивор хөгжмүүд багцаар /quassia battery/ хүчтэй дуурьсах бөгөөд эхний хэсгийн гол ая триол хэлбэрээр угалзан бүрээнд дуурьсаж эхний хэсгийн аялгуу дахин давтагдсан хэдий ч өмнөхөөс өргөжин баяжигдсан онцлогтой  болжээ.   

Зураг №13.  

Ийнхүү залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн энэхүү бүтээлд монгол аялга, монгол аялгуу, монгол ахуй байдлын дүр дүрслэлийг олон хоолойн дуурьслаар баяжуулан илэрхийлсэн нь тухайн нийгмийн хөгжил дэвшлийн уриа дуудлагыг шинэлэг санаагаар баяжуулсан бүтээл болжээ хэмээн үзэх байна.  

Х.Мөнх-Ертөнцийн зохиомжийн шинэлэг тал:

Залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нь энэхүү бүтээлдээ дараах хэдэн зүйлийн шинэчлэлийг дэвшүүлэн тавьжээ. Үүнд:

1-рт: зохиолынхоо гол болон туслах аялгууг харилцан яриа хэлбэрээр зохиомжилсон бол, пластик аккорд буй үлээвэр хөгжмийн зэмсгүүд /флейта, кларнет, гобой, фагот/- г хос хосоор  нь эсрэгцүүлсэн хөдөлгөөнөөр баяжуулсан,

2-рт: гоцлол ба найрал хөгжмийг харилцан яриа, асуулт хариултын  хэлбэрээр товчлон авч үзэхдээ, найрал хөгжмийг педаль хэлбэрээр зохиомжилсон нь бичилтийн фактурт өөрчлөлт оруулсан шинэлэг санаа байв.    

3-рт: фактурын хувьд: монгол ардын дуу хөгжимд байх дөрөвц, тавц голлосон пентатоника эгшиглэгээг дангаар бус, “гемиол”, “давхар харш хөг”, “давхар бага хоёрц” /арван хоёр хөг /додекафони/-н хурц тод харш хөг /диссонанс/-р чадварлаг баяжуулсан нь онц сонирхолтой шинэлэг дуурьслыг буй болгосон. /Ялангуяа эхний анги ре минорт дуурьсах хирнээ ре бемол-ийг оруулж өгсөн нь эгшиглэгээний хувьд өвөрмөц төдийгүй, эхлэлийн дөрвөн валторн хөгжмийн дуурьсалд дөрвөн өөр эгшиглэгээг оруулснаар политонал үүсгэсэн нь шинэлэг болов/.   

4-рт: эгшиглэгээний хувьд: эрдүү хийлийн гоцлолд хоёр ба дөрвөн хоолойн найралжуулгыг оруулж, хөгжимдөх арга хэлбэрийг баяжуулсан нь шинэлэг болжээ.  /Өөрөөр хэлбэл: дөрөвц, тавц хөгийг диатоника, пентатоника, гемиол, хроматика, арван хоёр эгшиглэгээний төрлүүдээр баяжуулан холбосон нь шинэлэг болжээ. 

5-рт: темпийн хувьд: уламжлалт \andante, allegro, andante\ удаан, хурдан, удаан гэдгээс татгалзаж, \Largo, variation/ гэх долоон зүйлийн хувилбар аяз /вариац/-г оруулж өгснөөрөө хуучин уламжлалыг өөрчлөх гэсэн санаа дэвшүүлсэн нь дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, хувьсал хөгжилд хөгжмийн хэлээрх шинэлэг уриа дуудлага болон гарч байгаагаараа шинэлэг болж байна.  

Дэвшүүлж буй санал-шүүмж

Цаашид манай хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлдээ:

Нэгдүгээрт: форм бүтцийн хувьд: өрнийн тогтолцоот хөгжим дэх “сонат симфонийн цикл”-д байх драматурги, сөргөлдөөн-\конфликт\ уламжлалыг илүү товч тодорхой авч үзэн хөгжүүлэх тал дээр шинийг эрэлхийлэх цаг үе нэгэнт  тулж ирснийг анхааруулсан зохиол болж байна.

Хоёрдугаарт: зохиомж фактурын хувьд: хөгжмийн том хэлбэрийн бүтээлд гомофон, гетерофон, пентатоника тавц хөгийн дуурьслыг төдийгүй, хэмнэлийг болон нэгэн хөгжмийн зэмсэгт ч олон хоолойн дуурьслын фактурыг хэрхэн яаж баяжуулах тал дээр шинэлэг эрэл хайгуул хийх санааг энэ бүтээл дэвшүүлж байна.

Гуравдугаарт: зохиомж бичилтийн хувьд: ХХI зууны хөгжим бол: “чөлөөт зах зээл”–ннийгэмд, “чөлөөт сэтгэлгээ”, “чөлөөт зохиомж”, “чөлөөт бичилт”, “чөлөөт хөгжимдөх арга”, “чөлөөт  техникээр шинэчлэгдэн, үндэсний онцлогийг хадгалсан ая эгшиг, хэмнэл дуурьслаар баяжигдаж байгааг анхаарах,

Дөрөвдүгээрт: шинэ зуунд төрөн гарч буй “Постмодернист урсгал” нь: хуучин арга техник дэх нүсэр том бүтэц, нүсэр том дуурьсал, нүсэр том фактур, дахилтын олон давталтуудаас татгалзан, аль болох агуулгыг товчлох, үзэгч сонсогчдод сонирхолтой байх талыг илүүтэй анхаарах болсныг сануулж байна.

            Тавдугаарт: шинэ зууны хөгжим болцаг хугацааг хэмнэх, олон хоолойн дуурьсалд зохиомж бичилтийн олон сонирхолтой хэлбэрүүдийг авч ашиглах,  аль болох богино хугацаанд их мэдээллийг өгөх, дамжуулах арга техникт суралцах шаардлага урган гарч байгааг дамжуулж байгаагаараа онцлогтой  байна. 

Эцэст нь тэмдэглэхэд:

Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц бол ХХI зууны Монгол үндэстний ахуй сэтгэлгээний онцлогийг хөгжмийн хэлээр гүнзгий илэрхийлэгч, чөлөөт зохиомж, чөлөөт сэтгэлгээний уран дүрслэгч “Постмодернист” урсгалын гол төлөөлөгч мөн хэмээн үзэж байна.

Ашигласан ном зүй

  1. Adorno, Teodor. W. \1990\. “Negative Dialectics”, Cambridge, 1990,    
  2. Adorno, Theodor. W. /2002/. On the Fetish character in Music and the Regression of Listening”, University California Press. 2002, ISBN 0-520-22672-0.
  3. Matthias Benzer. \2011\. “The sociology of Theodor Adorno”, Cambridge U\press, 
  4. Albright, Daniel \2004\, “Modernism and music”, Chicago, ISBN 0226-1267-0,
  5. Beard, David \2003\, “Musicology”, NY, 2003, “The portable Postmodernism”,
  6. Мөнх-Ертөнц.Х. зохиолын ноот партитур, Уб., 2021, нийт 110 такт.
  7. Мөнх-Ертөнцтэй хийсэн ярилцлага, бичлэг, 2021-11-25.   

Урлагийн тэнгэр ивээх болтугай!

Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн,

ScD. доктор, профессор

Лувсанноровын Эрдэнэчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.65.183)
    Энэ хөгжмийг сонсох юм сан, судалгаа гоё юм
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.86.210)
    энэ хөгжим сонирхолтой юм
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    1 цаг 6 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    1 цаг 37 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    1 цаг 44 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    1 цаг 46 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    2 цаг 15 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    2 цаг 30 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    2 цаг 35 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 57 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    3 цаг 9 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    19 цаг 21 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    21 цаг 28 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    22 цаг 11 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    23 цаг 12 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    23 цаг 17 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК