Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдол КОВИД-19-ийн өвчлөлийг хүндрүүлдэг

2021-12-14
0
ЖИРГЭХ

Улаанбаатар, 2021 оны 12 сарын 14 /Төрийн ордон, А танхим/ – “Цар тахлын үеийн агаарын бохирдол” нэртэй дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй тус уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах бодлого, хөтөлбөрийн эрүүл мэнд, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үр дүнг эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хөгжлийн түнш байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэж байна.

Ковид-19 цар тахал нь агаарын бохирдолтой хавсарсан тохиолдолд өвчлөлийн тархалт эрчимжиж, хүндрэл, эндэгдэл нэмэгдэх магадлалтай. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор (PM 2.5)-ын хэмжээ нэмэгдэхэд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эндэгдэл нэмэгдэх эрсдэл шууд хамаарч буйг судлаачид тогтоожээ.  

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хийгдэж буй тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрөөс агаарын бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлого, арга хэмжээний үр дүнг эргэн нэг харж, сайн туршлага, үр дүнгийн талаар санал солилцон, агаарын бохирдлын асуудлыг цар тахлын хариу арга хэмжээ, эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон хүний түгээмэл эрхийг хангах хүрээнд авч үзэх талаар зөвлөмж боловсруулахыг зорьж байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг “Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд агаарын бохирдлыг цаашид стандартын зохистой түвшинд хүртэл бууруулах, гадна орчны агаарын чанараас гадна мөн дотоод орчны агаарын чанарын асуудлыг цаашид анхаарч, эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх шат дараалсан арга хэмжээг даруй авч, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд эдийн засаг, нийгмийн асуудлууд, байгальд ээлтэй ногоон хөгжлийг агуулсан технологийн дэвшлийг цогцоор авч үзэх шаардлага урган гарч байна. Энэ бүхний эцсийн үр дүнд хүрээлэн байгаа орчны агаарын чанар сайжрахаас гадна хүлэмжийн хийн ялгарал буурч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэж мэдээлэв.

“КОВИД-19 цар тахалтай энэ үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө нь гаргасан амжилт, ололтоосоо ухрахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иймд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах бодлого, арга хэмжээг заавал тусгах ёстой” гэдгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотор орчны агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж буй үр ашиг багатай халаалтын зуухыг халж, байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зөвлөмжийг уг зөвлөлдөх уулзалтаас гаргалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Д.Ариунзаяа, Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн, НҮБ-ын Хүүхдийн сан, +976-99112652, adavaa@unicef.org http://airpollution-health.unicef.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (59.153.86.48)
    Агаарын бохирдол сүрьеэ өвчин их байгаатайч холбоотой амьсгалын замын бүх өвчин энэ гашуун утаатай холбоотой буурсан болгох гээд гүрийгээд байгаашдэн
    2021 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    7 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    9 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    38 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    53 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    58 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 20 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    1 цаг 32 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    17 цаг 44 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    19 цаг 51 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    20 цаг 34 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    21 цаг 35 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    21 цаг 40 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    22 цаг 42 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    23 цаг 9 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    23 цаг 49 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    Өчигдөр 09 цаг 08 мин
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК