Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ганхүү: Барилгын материалын үнийн өсөлт, валютын хязгаарлалт зэрэг нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна

2022-5-10
0
ЖИРГЭХ

-Арматур, бетоны үнэ 50 орчим хувиар өсжээ-

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа.


-Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар чиг, үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай агентлаг анх нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар нэртэйгээр зөвхөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 оноос зөвхөн гэр хороолол гэлтгүй нийслэл хотын хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүхэлд нь боловсруулж, төлөвлөж, хэрэгжүүлэх зорилготой болж, үйл ажиллагаа маань өргөжсөн.

Нийслэл хотод хөдөө орон нутгаас нүүн ирж суурьших иргэдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр гэр хорооллын өрхийн тоо нэмэгдэж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын газар уул руугаа тэлж байна. Манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилт бол гэр хорооллын айл өрхийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, үр хүүхдүүдийн сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах явдал юм.

-Нийслэлийн хэмжээнд энэ онд хэчнээн орон сууц ашиглалтад орохоор байна вэ. Энэ нь өнгөрсөн онуудтай харьцуулахад ямар үзүүлэлт вэ?

-Манай байгууллагын зүгээс нийслэлийн орон сууцны бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл судалгааг нэгтгэж гаргах, тус бодит нөхцөл, боломж дээрээ үндэслэн нийслэлийн хэмжээний орон сууцны нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд урьд жилүүдэд 15-16 мянга орчим орон сууц ашиглалтад ордог байсан бол 2022 оны хувьд 21 мянга орчим орон сууц ашиглалтад орохоор судалгаа гарсан. Ашиглалтад орох орон сууцны тоо урьд жилүүдээс нэмэгдсэн байгаа нь ковидын нөхцөл байдлаас болж зогсонги байдалд орсон барилгын компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж эхэлсэнтэй холбоотой болов уу. Дэлхий нийтэд тархсан аюулт өвчний улмаас хоёр жил шахам хугацаанд хорио цээрийн дэглэмийн нөхцөлд амьдарсан иргэд, айл өрхүүдийн орон сууцны хэрэгцээ, шаардлага ч мөн өсөн нэмэгдэж байна.

 

ЦАХИЛГААН, ДУЛААН БОЛОН БУСАД ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

-Ер нь цаашид орон сууц барихад нийслэлийн шугам, сүлжээний хүчин чадал хүрэлцээтэй хэмжээнд байж чадаж байгаа юу?

-Монгол Улсын Их хурлаар баталсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийслэл хотын гэр хорооллыг гурав хуваан бүсчилж, хөгжүүлэхээр тусгасан байдаг. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй холбогдох боломжтой гэр хорооллыг өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэвч цахилгаан, дулаан болон бусад инженерийн шугам сүлжээний хүртээмж хангалттай биш байгаагаас цаашид өндөр давхар бүхий цогц хорооллыг барьж байгуулахад хүндрэлтэй болж байгаа. Иймд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нэг төвт хотоос олон төвт хот байгуулах, хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвийг байгуулахаар тусгасан бөгөөд хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлогыг боловсруулж, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг 9 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" нь тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус дэд төвүүд нь инженерийн дэд бүтцийг бий болгон өргөжүүлэх бөгөөд түүнийг даган барилгажих ажлууд эхэлнэ. Ингэснээр иргэд газраа эргэлтэд оруулж, нийтийн хэрэгцээнд зориулан чөлөөлснөөр нийгмийн дэд бүтцээр хангагдах боломжтой болох юм. Голлох авто замуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр тавих ажлыг инженерийн шугам сүлжээтэй хослуулан гүйцэтгэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын дүр төрх үндсээрээ өөрчлөгдөнө.

 

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 87.4 ХУВЬ НЬ ОРОН СУУЦАНД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ

-Иргэдийн орон сууц худалдан авах чадвар ямар байна вэ?

-Манай байгууллагаас 2021 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 9342 айл өрхөөс орон сууцны хэрэгцээний судалгааг авсан. Тус судалгаанд гэр хорооллын дахин төлөвлөлт их хийгдэж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэд 32.3, Баянзүрх дүүргийнх 25.3, Чингэлтэй дүүргийнх 16.3, Хан-Уул дүүргийнх 9.9, Сүхбаатар дүүргийнх 8.1, Баянгол дүүргийн иргэд найман хувьтай хамрагдсан. Судалгаа авсан иргэдийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй гэж хариулсан боловч орон сууцыг ямар нөхцөлөөр худалдаж авах хүсэлтэйг асуусан асуултад хамгийн их буюу 42.2 хувь нь түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох хүсэлтэй гэсэн. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд үл хөдлөх хөрөнгө, газраа байраар солино гэж 29.5 хувь нь иргэн хариулжээ. Түүнчлэн орон сууц худалдан авах төлбөрөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуултад цалингийн болон тэтгэврийн зээлээр төлнө гэж судалгаанд оролцсон иргэдийн 44.4 хувь нь хариулсан. Одоо амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгөө урьдчилгаанд тооцуулна, ер нь орон сууц худалдаж авах урьдчилгаа төлбөр байхгүй гэж судалгаанд оролцогчдын 68.6 хувь нь хариулжээ. Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдээгүй гэж 2266 буюу 26.4 хувь нь хариулсан. Дээрх судалгаанаас үзэхэд, гэр хорооллын иргэд орон сууцанд орох хүсэлтэй боловч худалдан авах чадварын хувьд хангалтгүй байгаа нь харагдаж байна. Тус судалгаандаа үндэслээд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд газар, үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулж, орон сууцаар солих боломжийг нь хангах, амьдрах орчин, нөхцөлөө сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙР ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

-Орон сууцны үнийг дүүрэг бүрээр харьцуулбал, аль дүүрэгт хамгийн үнэтэй болон хямд байна вэ. Мөн шалтгаан нь юу вэ?

-2022 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зарагдаж байгаа орон сууцны үнийн судалгааг гаргаж үзэхэд, мкв шинэ байрны борлуулалтын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.650.000 төгрөг байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Энканто”, “Хүннү 2222” хороолол болон шинэ гүүр орчмын шинэ орон сууцны үнээс шалтгаалж ийм үнэтэй байгаа. Харин Хан-Уул дүүрэгт борлуулж байгаа нийт орон сууцны борлуулалтын дундаж үнэ нь 3.300.000 төгрөг орчим байна. Хэдийгээр Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байгаа боловч Нисэх, Био орчмын алслагдсан хороодын орон сууцны үнэтэй харьцуулж гаргахад Баянзүрх дүүргийн дунджаас бага гарсан.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд орон сууцны үнийн судалгааг танилцуулъя. Зургаан дүүргийн хэмжээнд дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.650.000 төгрөг байгаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 40-өөд хувиар өссөн гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төслийн байршил дахь гэр хорооллын иргэдийн дунджаар 700 мкв газрыг газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй нь тохиролцсоны үндсэн дээр 100-120 мкв орон сууцаар сольж байгаа. Мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг нэмж үнэлэн мкв-ыг нэмэгдүүлэн тооцож, гурван талт гэрээ байгуулан, газар чөлөөлж байна.

 

ГЭР ХОРООЛЛЫН 7000 ОРЧИМ ЯНДАНГ БУУЛГАВ

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэчнээн орон сууц ашиглалтад ороод байна. Энэ жил хэдэн айлын орон сууц ашиглалтад орох вэ?

-2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийг дагалдан дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохицуулах журмууд батлагдан гарч, дахин төлөвлөлт эрчимжсэн. Одоогийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 19 байршил 56 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 10.982 орон сууцыг ашиглалтад оруулж, 7000 орчим гэр хорооллын янданг буулгасан. Гэр хорооллын янданг буулгаснаар нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч зургаан аж ахуйн нэгж нийт 773 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цаашид оны эцэс гэхэд нийт 6033 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэвч барилгын материалын үнийн өсөлт, татан авалтын хязгаарлалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалж энэ зорилт маань буурах магадлалтай.

-Барилгын материалын үнэ нэмэгдсэн. Энэ нь орон сууцны үнэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дахиад л нөгөө ковидын дараах эдийн засгийн хүндрэлийн асуудлыг дурдах хэрэгтэй байх. Дэлхий нийтэд тархсан ковид өвчний улмаас манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл тулгараад байна. Үүний нэг нь барилгын салбарт учирч байгаа хүндрэлүүд юм. Барилгын материалын үнийн өсөлт, импортын барилгын материалын татан авалт, валютын хязгаарлалт зэрэг нь барилгын салбарын хөгжилд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүллээ.

Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнийн харьцуулалтыг 2021 оны гуравдугаар сарын байдлыг 2022 оны гуравдугаар сарын байдалтай харьцуулахад, барилгын арматур нэг тонн нь 2.094.000 төгрөгөөс 3.150.000 төгрөг болж, 50.9 хувиар нэмэгдсэн. Мөн вакум цонх 210.870 төгрөгөөс 400.000 төгрөг болж 89.7 хувиар, бетон, бетон бүтээгдэхүүний гол нэр төрлийн 14 бүтээгдэхүүний дундаж өсөлт өнгөрсөн оныхоос 46.9 хувиар нэмэгдсэн байна. Мэдээж энэ үнийн өсөлт нь орон сууцны үнэд нөлөөлж, орон сууцны мкв-ын үнэ өсөж байгаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн эхний хоёр давааг үнэгүй үзүүлнэ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    1 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    6 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    12 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн эхний хоёр давааг үнэгүй үзүүлнэ
    15 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    47 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    1 цаг 11 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    13 цаг 58 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 2 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    15 цаг 57 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    16 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    17 цаг 29 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    17 цаг 41 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 44 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    17 цаг 45 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    20 цаг 3 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    20 цаг 31 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    20 цаг 38 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    21 цаг 16 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    21 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    21 цаг 54 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
24 баримт
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК